МАН-ЫН БАГА ХУРАЛ ХААЛТТАЙ ХУРАЛДАЖ БАЙНА

2016-07-06  

МАН-ын VI Бага хурал Тусгаар тогтнолын ордонд болж байна. Энэхүү Бага хурлаар гурван асуудал хэлэлцэхээр тогтсон байна. Тодруулбал, МАН-ын дарга М.Энхболдын УИХ, орон нутгийн сонгуулийн үр дүнгийн талаар улс төрийн илтгэл тавих, Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчийг танилцуулж, санал хураах, намын дотоод асуудал багтаж байгаа юм. МАН-ын VI Бага хурлыг УИХ-ын гишүүн, Нарийн бичгийн дарга Д.Сумъяабазар даргалж, дэд даргаар нь УИХ-ын гишүүн Н.Амарзаяа ажилласан юм. Энэ удаагийн Бага хурал 60 гаруй хувийн ирцтэй байгаа юм. МАН-ын дарга М.Энхболд хэлэхдээ "Бид УИХ-д нэр дэвших хүмүүсээ сайтар судалж, намын Бага хурлаар  ил тод, шударга өрсөлдөөний зарчмаар  хэлэлцэн  шийдвэрлэсэн. Сонгуулийн сурталчилгааны хугацаанд аймаг, нийслэлийн сонгуулийн штабаас ирүүлсэн санал гомдлыг шуурхай шийдэж, хариу өгч байсан. Түүнчлэн Сонгуулийн тухай хууль, СЕХ-ноос гаргасан дүрэм, журмыг нарийвчлан судалж, онцгойлон анхаарах зүйл заалтуудыг тайлбарлах, шат шатны намын байгууллагад сонгуульд нэр дэвшигчдэд сургалт зохион байгуулсан. Иргэд сонгогчид маань манай намаас нэн түрүүнд эдийн засгийн хямралыг даван туулах, нийгмийн сайн сайхан байдлыг дахин сэргээхийг хүсэн хүлээж байгаа билээ. Манай нам хариуцлагатай, тогтвортой, мэргэшлийн Засгийн газартай байж эдийн засгийн хямралыг даван туулж, хүн амын амьжиргааг сайжруулах бодлогыг амалсан. Үүнийгээ ч ажил хэрэг болгох болно. Энэ бол МАН сонгогч түмний хамтын хүсэл, хамтын зорилго байна гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Монголын ард түмэн МАН-д онцгой итгэл хүлээлгэн үнэмлэхүй ялалтад хүргэсэн нь ард түмэн засаглалын хямралыг зогсоож, төрийн бодлого, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангахын сануулга гэж ойлгож байна" гэсэн юм. Үүний дараа МАН-ын дарга М.Энхболд Удирдах зөвлөлийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад Ж.Эрдэнэбатыг нэр дэвшүүлснийг Бага хурлын гишүүдэд танилцууллаа. Удирдах зөвлөлийн хуралдаанаар Ерөнхий сайдад МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нар нэр дэвшсэн ч С.Бямбацогт, Ж.Мөнхбат нар нэрээ татсан байна. Ерөнхий сайдад нэр дэвшигч Ж.Эрдэнэбаттай холбоотойгоор танхимаас цөөн тооны гишүүд асуулт асууж хариулт авлаа. Тэдний олонхи нь дэмжсэн бөгөөд Ж.Эрдэнэбатад мэргэжлийн Засгийн газар байгуулах ард түмний итгэлийг хөсөрдүүлж болохгүй гэдгийг сануулж байлаа. МАН-ын VI Бага хурал одоогийн байдлаар түр завсарласан байна.

 

Эх сурвалж : http://nam.mn/a/4cf

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?