Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын төв, орон нутгийн газар, анги байгууллагын 4200 гаруй албан хаагч Үндэсний их баяр наадам болон долоодугаар сарын 15, 16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох АСЕМ-ын дээд түвшний уулзалтын үеэр аюулгүй байдлыг хангаж, иргэдийг болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана.

Тус арга хэмжээнүүдтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 09:00 цагаас 07 дугаар сарын 18-ны өдрийн 09:00 цаг хүртэлх хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллах юм.

 

Эх сурвалж : ОБЕГ