ТҮР ЗУУРЫН БОРООТОЙ

2016-07-11  

Өнөөдөр үүлэрхэг, түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсч, 20-22 градус дулаан байна.

Харин нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Зүүн аймгуудын ихэнх нутаг, төв болон баруун аймгуудын зарим газар, говийн аймгуудын зүүн хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 градус, Говийн нутгийн зүүн хэсэг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 30-35 градус, Говийн нутгийн баруун хэсэг, Их нууруудын хотгороор 24-29 градус, бусад нутгаар сэрүүсч 20-25 градус дулаан байна.

 

Эх сурвалж : УЦУОШГ

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?