ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ ТҮРҮҮ СОЁОЛОНГИЙН ГАЛААР ЗОЧИЛЛОО

2016-07-12  

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын соёолон насны хурдан морины уралдааныг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд үзэж сонирхлоо. 

Соёолонгийн уралдааны түрүү магнайд Хөдөлмөрийн баатар, мэргэжлийн сүмо бөхийн их аварга Д.Дагвадоржийн буурал соёолон хурдаллаа. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат түрүү соёолонгийн “Унаган хурд” галаар зочилж, түрүү магнайд хурдалсан хүлгийн уяач, унаач хүүхдэд баяр хүргэв.

Энэ жилийн наадам нар хур тэгширсэн сайхан наадам болж байна. Иргэдийн маань санаа  сэтгэл ч өөдрөг байна. Тэгш ойн жилийнхээ соёолон насанд хүлэг нь түрүүлсэн Асашёорюү Д.Дагвардорж аваргынхаа галаар зочиллоо. Соёолонгийн тоосонд дарагдаж тэр жилийнхээ хийморийг сэргээнэ гэж монголчууд билэгшээдэг. Энэ насны морины түрүүг авна гэдэг бол үнэхээр хийморьтой байгааг илтгэж байна. Д.Дагвадорж аваргадаа болон түүний галынханд сайн сайхан бүхнийг хүсье гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?