БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН АЙЛЧЛАЛ ЭХЭЛЛЭЭ

2016-07-13  

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхий сайд Нгуен Суан Фук Монгол Улсад айлчилж байна. Ерөнхий сайд Нгуен Суан Фук, гэргий Чан Нгует Тү-г Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гэргий Д.Тунгалагийн хамт Их эзэн Чингис хааны талбайд угтан авлаа.

Хоёр улсын Ерөнхий сайд нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараагаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхий сайд Нгуен Суан Фук “Хүндэт зочны дэвтэр”-т гарын үсэг зурлаа.

Ерөнхий сайд Нгуен Суан Фук-г дагалдан тус улсын Шадар сайд, Гадаад хэргийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Аж үйлдвэр, худалдааны сайд, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд, Гадаад хэргийн дэд сайд, Нийгмийг аюулаас хамгаалахын дэд сайд, Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч болон 50 бизнес төлөөлөгч ирсэн байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?