БҮГД НАЙРАМДАХ ЭСТОНИ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2016-07-13  

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Бүгд Найрамдах Эстони Улсын Ерөнхий сайд Таави Ройвасыг хүлээн авч уулзлаа.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Эстони Улсын Ерөнхий сайд Таави Ройвасыг АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцохоор ирсэнд талархал илэрхийлээд Монгол оронд тавтай зочлохыг хүслээ.

Эстони Улсын Ерөнхий сайд Таави Ройвас Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлье гээд Ерөнхий сайдаар томилогдсонд нь баяр хүргэж, амжилт хүсэв. Тэрээр АСЕМ-ын дээд түвшний уулзалтад хоёр дахь удаагаа оролцох гэж буйгаа тэмдэглээд Бүгд Найрамдах Эстони Улсын Ерөнхий сайдын түвшинд анх удаа Монгол оронд зочилж байна гэлээ.

Ерөнхий сайд нар хоёр орны  харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцов. Энэ үеэр уул уурхайн боловсруулах үйлдвэрлэл, цахим засаглал, боловсрол, соёл, шинжлэх ухааны чиглэлээр хамтран ажиллах боломжтойг онцолж байлаа.

Уулзалтад Монголын талаас Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, Ерөнхий сайдын Ахлах зөвлөх Б.Нямаа нар байлцлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?