6 НАСТАЙ ХҮҮ СУМ АЛДАЖ 3 НАСТАЙ ОХИН ГАЗАР ДЭЭРЭЭ НАС БАРЛАА

2016-07-18  

Олон өдөр үргэлжилсэн баяр наадмын өдрүүдэд зуурдаар амь насаа алдсан харамсалтай хэргүүд цөөнгүй гарсан байна.

Энэ сарын 15-ны өдөр л гэхэд 7 хүн амь насаа алджээ. Тэдний дөрөв нь бага насны хүүхэд байна. Төв аймгийн Эрдэнэ суманд 12 настай эрэгтэй “Э” мориноос унаж амь насаа алдсан бол Төв аймгийн Батсүмбэр сум “Сөгнөгөр” гэх газарт 12 настай эмэгтэй “М” өвөлжөөнөөсөө боож нас барсан байна.

Хөвсгөл аймгийн Түнхэл сумын 5-р баг “Ёлгос” гэх газарт 6 настай эрэгтэй “Б” буугаар оролдож байгаад сум алдаж 3 настай эмэгтэй “Э” -г онож нас барсан байна.  

Эцэг эхийн хараа хяналт сул, санамсар болгоомжгүй байдлаас болж бага насны хүүхдүүд амь насаа алдаж байгаа харамсалтай хэргүүдийг сэрэмжлүүлэг болгох үүднээс мэдээллээ. 

 

 

Л.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?