ОРХОН ГОЛЫН УСАНД ЖИВЖ БАЙСАН 6 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЖЭЭ

2016-07-18  

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн аврагчид баяр наадмын өдрүүдээр Орхон гол, Сэлэнгэ мөрнөөр завьтай эргүүл хийх явцад Орхон голын усанд живж байсан 6 иргэний амь насыг авран хамгааллаа.

Тодруулбал :

1. 2016 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Эрэн хайх аврах ангийн бүлгийн дарга а/а Г.Гантулгаар ахлуулсан 5 аврагч, Сүхбаатар сум Хонгор-Морьтын 1 дүгээр баг “Хонгор-Морьтын Ширмэн”-гийн тохой гэдэг газар Орхон голд Орхон 6-р багийн иргэн Жавд овогтой Ням-Оргил /40 эргэм настай эрэгтэй, согтуу/ нь живэн голд урсаж байсныг,

2. 2016 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Эрэн хайх аврах ангийн бүлгийн дарга, а/а Г.Гантулгаар ахлуулсан 5 албан хаагч, Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны иргэн Д.Мөнхсайхан /22 настай/, тус дүүргийн 13 дугаар хорооны иргэн С.Энхбаатар /20 настай/ нар нь “Бургастайн тохой” гэдэг газрын цүнхээлд усанд живж байсныг,

3. 2016 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Эрэн хайх, аврах ангийн бүлгийн дарга, онцгой байдлын ахмад Г.Бат-Амгалангаар ахлуулсан 6 аврагч Улаанбаатар хотын харъяат Б.Батхуяг /УБ хот СБД 18-р хороо 49-207 тоотод оршин суугч, 35 настай, эрэгтэй/, Э.Мөнхтөр /УБ хот БЗД 28-р хороо 40-1494 тоотод оршин суугч, 38 настай, эрэгтэй/, Б.Дашдорж /УБ хот СБД 18-р хороо 49-207 тоотод оршин суугч, 25 настай, эрэгтэй/ нар нь согтуугаар усанд орж байгаад хөл алдан живж байсныг тус тус авран хамгаалж ар гэрийнхэн болон цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?