МАН-ЫН АЗТАЙ ЕРӨНХИЙ САЙД

2016-07-18  

Ж.Эрдэнэбатыг ерөнхий сайдаар томилохыг зөвшөөрөхдөө ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэгэж хэлсэн. Томилогдонгуутаа дэлхийн 30 гаруй орны, тэр дундаа Орос, Хятад хоёр хөршийнхээ ерөнхий сайдтай нүүр тулан уулзаж учирна гэдэг бол их хувь заяа. Харилцаа холбоо бол хөгжлийн түлхүүр. Энэ түлхүүрийг атгалцсан хоёр хүн бол яах аргагүй азтайгаараа дуудуулсан УИХ-ын дарга М.Энхболд, ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар байлаа. Жил хүрэхгүй хугацааны дараа Ц.Элбэгдорж ерөнхийлөгч ажлаа өгөх тул ачааны хүндийг үүрэх хүмүүс бол М.Энхболд, Ж.Эрдэнэбат нар мөн.

Нөгөө цацагдаад байсан 60 тэрбумаа нөхөх замаа сонгох уу, эс бөгөөс мөрийн хөтөлбөртөө дурдсан мэргэжлийн засгийн газраа байгуулах нь уу? Гэдгийг монголчууд нийтээрээ харах цаг ирлээ.

Сонгууль, АСЕМ, Наадам. Бүгд ард хоцорлоо. Намрын дохио ирлээ. М.Энхболдод УИХ-аа эмхлэх, Ж.Эрдэнэбатын оруулж ирэх Засгийн газрыг байгуулах ажил үлдлээ. Энэ долоо хоногтоо багтаж, УИХ-ын Байнгын хороог байгуулж амжвал, ирэх долоо хоногоос Засгийн газар луугаа орно гэж мэдэгдлээ. Азтай ерөнхий сайд маань хэр зэрэг эрх мэдэлтэй байгаа юм бол доо. Бодлогын 4 яамаа давхар дээлтэй байлгаж, үлдсэнийг мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлнэ гэсэндээ хүрч чадах болов уу? Одоохондоо засгийн газрын бүтэц хараахан гараагүй хэдий ч сайдын төлөөх тэмцэл хурцадсан байна. МАН-дах М.Энхболдын мэдлийн хотын бүлэг, Ц.Нямдоржийн ахлах Увсын бүлэг, Ч.Хүрэлсүх тэргүүтэй залуучуудын бүлгийн тохиролцооноос улбаалж, хэн, аль салбарын сайд болох нь тодорхой болно гэсэн баттай эх сурвалж дуулдаж эхэллээ.

Хүндээ зориулж бүтцээ гаргах уу, бүтэцдээ зориулж хүнээ томилох уу ч гэдэг бас л асуудал. Ямар ч гэсэн УИХ эмхрэх нь, түүний араас бүтцээ батлуулна гээд их ажил хүлээж буй ажээ.

 

 

Тоймч Д.ЭНХТҮВШИН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Албан тушаалын алалцаан эхэллээ 2016-07-19
Зочин:Чадалтай хүмүүсээ тавиасай билээ. Эрх мэдэл өгөөсэйдээ энэ хүүд. 2016-07-19
Зочин:Сайханбилэгийн үлгэрийг битгий давтаасай. Өөрийн толгойтой байгаарай. 2016-07-19
Мятав:Ерөнхий сайдаа бүх талаас нь дэмжээсэй. Мэргэжлийн хүмүүс ч туслаасай. Улс төрийн хавчилганд орвол өрөө ч төлж дийлэхгүй унана. Бидэнд гарц бий. Олж хараасай. Ерөнхий сайдын аз сэргэжлийн хүмүүсийн сэтгэл, итгэл, чадамж, зүтгэлээс хамаарч 2 жилийн дараа өргүй болбол бид бүгд азтай болно. Түүнийг шахаанд л бүү намынхан нь оруулаарай гэж гуйяа. 2016-07-19
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?