Энэ оны 6-р сарын 28-ны өдөр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Монгол Орос хоёр улсын хувь нийлүүлсэн "Эрдэнэт" үйлдвэр 100 хувь Монгол улсын үндэсний үйлдвэр боллоо гэж албан ёсоор мэдэгдэж байсан.
Тодруулбал ОХУ-ын Ростех корпорацийн эзэмшиж байсан 49 хувийг "Монголын зэс" гэх Монголын компани худалдаж авсан. Үүнд нь Худалдаа хөгжлийн банк зөвлөх үйлчилгээ үзүүлсэн гэж эх сурвалжууд мэдээлэлж байсан. Шийдлийн засгийн газар эх өрийг эцэслэн дуусгасны зэрэгцээ "Эрдэнэт" үйлдвэрийн Оросын талын эзэмшилд байсан 49 хувийг Монгол улсын компани эзэмшинэ гэсэн энэхүү мэдэгдлийг ард иргэд хэрхэн хүлээн авч байгаа талаарх санал асуулгыг Control.mn бүтэн 14 хоногийн турш явууллаа. "Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компани эзэмших нь зөв үү?" гэсэн санал асуулгад оролцсон нийт иргэдийн 57,4 хувь нь буруу гэж хариулсан бол 37,7 хувь нь зөв, 4,9 хувь нь мэдэхгүй гэж хариулсан байна.
Л.ГАНТУЯА