ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ИНГЭЖ ХАЛДАГ

2016-07-21  

Засгийн газрын тэргүүн томилогдсоноос хойш 14 хоногийн дотор ангиа бүрдүүлэх хуультай. Шинэхэн засгийн тэргүүн томилогдсоноос хойш улсын их баяр наадам эхэлж, үргэлжлүүлэн АCЕМ-ын дээд хэмжээний уулзалт залгуулан болж засаг бүрдүүлэх хугацаа дуусахад ганцхан хоног үлдсэн байлаа. Сүүлчийн өдөр нь хуулийн хугацаанд засгаа бүрдүүлэх нэрээр МАН чуулганы хурлыг шөнө дөл болтол хуралдуулж Ерөнхийлөгч татгалзсан ч засгийн газрын бүтцийг өөрсдийнхөө санаснаар өргөн барьчихлаа. 

УИХ-д олонх болсон МАН мэдээж олохоороо аархан батлах нь тодорхой болж байна. Өнгөрсөн хугацаанд төрийн албаны данхар бүтэц тэр дундаа олон дэд сайд дарга нарын орон тоог цөөлөх ёстой гэж сөрөг хүчин байхдаа үргэлж шаарддаг байсан МАН-ынхан өнөөдөр бүх яамд дэд сайдтай байх ёстой гээд сууж байна. Тухайлсан яамдад сайд нь бодлогоо чиглүүлэн ажиллаж төрийн нарийн бичгийн дарга нь салбарынхаа бусад асуудлыг гардан хийж байхад дэд сайдын орон тоо үнэхээр тэнд шаардлагагүй. Салбар яамдын гол ажлыг үнэндээ мэргэшсэн төрийн албан хаагчид л хийдэг. Тэд хууль тогтоолоо боловсруулж, салбарынхаа эд ширхэг бүрт нь хүрч ажилладаг.

Гэтэл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Шинэ бүтцээр 1238 хүн орон тоог цомхтгоно" гэж байна. Эргээд шинэ бүтцээр нь 360 гаруй хүний шинэ ажлын байрыг бий болгох боломжтой” гэдэг нь өнөөх олон дэд сайд нар тэдний туслах, жолооч зөвлөх нэртэй ажлаа мэддэггүй цүнх баригчид болж таарна. Шинээр яамдад очсон тэдгээр хүмүүс доошоо гэмгүй ажлаа хийж яваа төрийн албан хаагчдын оронд хамсаатнуудаа авч яамны бүтэц орон тоогоор тоглож эхэлдэг. Шууд хоморголоод халчихгүй ч тэдэнд олон арга байдаг.

Хийж байгаа ажлыг нь өдөр бүр шалгаж, үүрэг даалгаврыг цаг минутын хугацаа заан тулгаж, заасан хугацаанд нь биелүүлэхгүй бол алба хэлтсийн дарга нараар нь арга хэмжээ авахуулна. Өглөө ажилдаа ирэх цагийг нь секунд долиор хэмжиж долоо хоног, сарын эцэгт ажлаасаа хоцорсон секунд бүрийг нь нэмж үржүүлээд арга хэмжээ авна.

Хөдөө томилолтоор явсан өдөр хоногийг ч мэдсээр байж тасалсан цагаар тооцож арга хэмжээ авах жишээтэй. Энэ мэт байдлаар хоёроос гурван удаа арга хэмжээ авахуулсан албан хаагчыг эцэст нь яамны дотоод журам, бусад хууль тогтоомж уншаад л  төрийн нарийны тушаалаар ажлаас нь чөлөөлнө. Ингээд л өөрийн хүнээ оронд нь ажилд авна. 

Ажлаасаа халагдсан төрийн албан хаагч шүүх цагдаагаар гомдол мэдүүлээд ч нэмэргүй. Анхнаасаа зохион байгуулалттайгаар тэд шат дараатай сахилгын арга хэмжээ авчихсан гээд сууж байна. Өөр нэг арга нь бол ажлаас нь халахаар онилсон төрийн албан хаагчаар ямар ч ажил хийлгэхгүй байх. Өөрийнх нь хийх ажлыг бусдаар хийлгэж үргэлж чи хэрэггүй, чи чадахгүй гэж явуулсаар эцэс сүүлд нь өөрөөр нь халагдах өргөдлийг нь бичүүлэх. Бүх яамдад энэ төрлийн ажлаас халах явдал хоёр гурван сарын дараагаас гарч эхлэх нь тодорхой.

 

 

Л.ГАНТУЯА

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
irgen :zovshdee zov AN ugaasaa chadvargui humuusiig tavisan odoo bugdiig ni choloolj tatvariin mongo hemneh ni zov 2016-07-21
Зочин:Хүүеэ энэ чинь Ардчилсан намын 2012-2016 онд хийсэн арга нь биш үү, 2012-2016 оны хугацаанд ийм аргыг их хэрэглэн олон хүнийг ажилгүй болгосон гэсэн. 2016-07-21
zochin:AN tegsen uchraas MAN odoo h**** estoi gesen ene tamiin togoonii vlger turiin mergeshsen alban haagchdiin zalgamj halaag vgvi bolgoj bna. erh barih bvrtee chadvargvi hvmvvsiig tanil talaaraa holij solihoo ene namuud bolih estoi 2016-07-21
ажилгүй болсон хүн:Энэ чинь АН ын биднийг ажлаас халсан арга нь байна шдээ. Яг ингэдэг. Турш****тай албан хаагчдын оронд юу ч мэдэхгүй, хүмүүжил ес зүйгүй гудамжны юмнуудыг авчирч тавьсан. Одоо зайлцгаах цаг нь болсон. 2016-07-21
M,,,,,,,,,:hereggui yumnuudiig halj ****ulaH HEREGTEI 2016-07-21
Зочин:4 жилийн бодлоготой манай улс 4 зууны дараа ч энэ хэвээрээ байх л байхдаа. Нам нам л гэх юм, бид чинь яс цус нэг Монгол хүмүүс байж өвөр зуураа өш хонзон үүсгээд одоо яахав дээ. Өмнөх засгийн үед ажилд орсон хүн дараагийн засгийн үед ажилгүй болдог нь бид хаана хэний компанид ажиллаад байна гэлтэй. Төр гэж байхгүй харин сонгуулиар ялсан нэг хүний компани болчих юм. 2016-07-22
ЗОЧИН:ЗӨВӨӨ ТӨРИЙН АЛБАНД БАЙХ ЁСТОЙ ХҮМҮҮС НЬ БАЙР БАЙРАНДАА ОЧИХ ЁСТОЙ. ГУДМАНД БАЙХ ЁСТОЙ ХҮМҮҮС НЬ ГУДМАНДАА ГАРАХ ЁСТОЙ. АЖЛАА 4 ЖИЛ МУУ ХИ ЙГЭЭД МУУ ДҮН АВЦГААСАН. БИТГИЙ ХУДЛАА ӨӨРСДИЙГӨӨ ТӨРИЙН МЭРГЭШСЭН АЛБАН ХААГЧИД ГЭЭД МАТАРЫН НУЛИМС УНАГААГААД БАЙЦГАА. БИДНИЙГ ХАЛАХАД ЧИНЬ ДУУГҮЙ Л ӨНГӨРСӨН. ТЭГЭЭД ТА НАР ЮУ Г ЯАЖ ХИЙСЭН 2016-07-22
Orovdvoor yum:door setgegdel bichsen nohdvvd bvgd MAN-iin mangaruud ba. Bvgd ajlaasaa hoogdson orovdoltei negen. hetsvv ch yum daa. yaj toriin alband oroogvi yum. sain ajillaj bgaag ni h****gvi l bh heregtei. Bas MANgaruudaa avbal yun deerdeh ve. 2016-07-24
zochin:2012 ond ingej halj baisan Odoo bolohoor neeh olon yum yariad matariin nulimas gargaad hereggui baih 2016-07-24
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?