ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫГ БАЯРЫНХ НЬ ӨДРӨӨР ”СҮХБААТАРЫН ОДОН”-ГООР ШАГНАВ

2016-07-21  

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цагдаагийн байгууллагыг "Сүхбаатар одон"-гоор шагналаа.

Цагдаагийн байгууллага 1921 онд Ардын хувьсгал ялж, Ардын засгийн газрын шийдвэрээрСэргийлэх цэргийн салаанэртэйгээр байгуулагдсанаас хойш улс орны нийгэм, төрийн байгууламжийн хөгжлийн бүхий л үе шатуудад хөгжин, бэхжиж эдүгээ 95 жилийн ойтойгоо золгож байна. Түүхт ойг угтан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "СҮХБААТАР-ын ОДОН"-гоор шагнах зарлиг гаргасан бөгөөд өнөөдөр СТӨ-нд болсон 95 жилийн ойн хүндэтгэлийн хурлын үеэр Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан ёслол төгөлдөр гардуулав.

Энэ үеэр ЦЕГ-ын дарга, Тэргүүн комиссар Р.Чингис, "Цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ бүх шатны төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийтийн дэмжлэг туслалцаанд түшиглэн нэр төртэй биелүүлж ирснийг онцлон тэмдэглэж байна. Цагдаагийн байгууллагын эгнээнээс төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд, гавьяат хуульчид, эрэлхэг баатарлаг үйлстнүүд, алдар гавьяатнууд, урлаг, спортын сайчууд олноороо төрөн гарч, байгууллагынхаа түүхийг улам баяжуулж ирснийг бахархан хэлэхэд таатай байна.

Бид түүхэн уламжлал, хуримтлуулсан туршлагаа бататгаж, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн, орчин үеийн техник технологи, инновацийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, иргэдийнхээ амар амгалан амьдралын төлөө бүхий л боломж нөхцөлөө дайчлан ажиллахаа илэрхийлье. Төр түвшин, түмэн олон минь амар амгалан байж, Монгол төрийн цагдаагийн сүр хүч, сүлд хийморь цагаан шонхор шигээ өөдөө хийморьтой өнөд мөнх мандан бадрах болтугай" хэмээв.

 

 

Эх сурвалж : Монцамэ агентлаг

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?