БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДАД НЭР ДЭВШСЭН Д.ӨНӨРБОЛОР ГЭГЧ ХЭН БЭ?

2016-07-22  

Энэ хүний тухай Монголын хэвлэл мэдээлэл өнөөг хүртэл дорвитой мэдээлэл өгөөгүй. Хэн гэдэг хүн, хаанаас гарч ирээд, мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газарт Барилга хот байгуулалтын Яамыг хариуцахаар болов? гэдэг асуулт л хөвөрсөн.

Тэгвэл Өнөрболор гэгч хэн болохыг CONTROL.MN эрэн сурвалжилснаа хүргэж байна. Түүнийг Сөүл группийн захирал Өнөрболор гэдэг болохыг л мэдээлсэн. 40 нас шүргэж буй, гурван хүүхдийн эх, нөхөртэйгээ хамт амьдардаг. МУИС-ийн Олон Улсын Харилцааны Дээд сургуулийг солонгос хэл судлалаар төгссөн юм байна. Солонгос хэл судлал чиглэлээр хөдөлмөрийн гараагаа эхэлсэн тэрбээр гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татаж, Монгол улсын бүтээн байгуулалтад жинтэй хувь нэмэр оруулсан бизнес эрхлэгч болтлоо өөрийгээ таниулсан байна. Түүнтэй Сөүл ресторан холбогддог. Сөүл компанийг анх 1990-ээд оны дунд үеэс үүсгэн байгуулсан. Олны мэдэх Сөүл рестораныг дээд зэрэглэлийн үйлчилгээтэй ресторан болгож хөгжүүлсэн.

Түүнчлэн бизнесээ өргөжүүлж, шинэ дэвшилтэт техник технологи шийдлийг нэвтрүүлсэн, нийслэл хотын өнгө үзэмжийг нэмсэн Seoul Royal Castle, Seoul Green house зэрэг олон арван орон сууцны барилга байгууламжийг бүтээн босгож өнөө цагийн чадварлаг, шилдэг удирдагч болохоо харуулсан гэж мэргэжил нэгт нөхөд нь үнэлдэг юм байна. Өнөрболор нь, Монгол улсын Барилгын төсөл хэрэгжүүлэгч, хөрөнгө оруулагч, гүйцэтгэгч, зураг төслийн болон бусад чиглэлээр тэргүүлэгч 150 гаруй компанийг эгнээндээ нэгтгэсэн салбарын голлох төрийн бус байгууллага болох Монголын Барилгын Үндэсний Ассоциаци /МБҮА/-ийн удирдах зөвлөлийн гишүүн, ассоциацийн дэд ерөнхийлөгчийн сонгуультай, нийгмийн идэвх санаачилгатай монгол бүсгүй гэдгийг олж мэдлээ. Тэрээр барилгын салбарыг хөгжүүлэх, орчин үеийн ололт амжилт, шилдэг технологи, ноу хау-г Монголд нутагшуулах, гишүүн компаниудыг чадавхжуулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох зэрэг олон асуудалд санаачлага гарган, салбарынхныгаа манлайлан ажилладаг. Ялангуяа, барилгын салбарт нэн хүндээр туссан эдийн засгийн хямралтай үед МБҮА-ийг удирдаж салбарыг аль болох бэрхшээл багатайгаар даван туулахад ихээхэн хувь нэмэр оруулан, мэргэжлийн өндөр ур чадвар гарган ажилласныг нь тус ассоциацийн хамт олон онцлон тэмдэглэж байна. Түүнд барилгын салбарынхан итгэл найдвар хүлээлгэж байна.

Д.Өнөрболор бол Нийслэлийн МАН-ын Хорооны Тэргүүлэгч гишүүн. Тэр бол барилгын салбарын мэргэжлийн хүн, бэлтгэгдсэн боловсон хүчин. Д.Өнөрболорын хуримтлуулсан туршлага, мэдлэг чадвар , ажлын арга барил, алсын хараа нь Монголын барилгын салбарыг эдийн засгийн хямралаас гаргахад чухамхүү ус агаар мэт амин чухал хэрэгцээтэй гэж Монголын Барилгын Ассоциаци үзсэнийг нь хуваалцах нь зүйтэй болов уу. Хоёр дахь удаагаа эмэгтэй хүн, гэхдээ анх удаа мэргэжлийн хүн салбараа удирдахаар дэвшсэн нь энэ ажээ. Барилгачин хүнийг хэн гэж, юу гэж тодорхойлдог юм бэ? гэж тус ассоциацийн тэргүүлэгч, Монгол улсын гавьяат барилгачин Нэмэхбаатараас асуутал, "Бурхан хүнийг бүтээсэн. Бусдыг нь барилгачид бүтээсэн" гэж товчхон хариуллаа. Ийм хүн л Барилгын салбарын сайдад дэвшив. Түүний нэрийг Д.Өнөрболор гэнэ.

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Явсаар байгаад эмэгтэйчүүд л үнэнч юм даа 2016-07-22
Зочин:Яагаад заавал сайд хтйсэн хүн сайд хийх ёстой гэж. Зөв ш дээ, гаднаас салбар мэддэг хүнээ оруулья 2016-07-22
Зочин:Чөдварлаг удирдагч, ажлаа гардан хийх дуртай. 2016-07-22
ЗОЧИН:ЗАЙЛ ТЭНЭГ АВГАЙ ТОГООЧИЙН ОРЧУУЛАГЧ ХИЙЖ БАЙГААД ХӨГШИН СОЛОНГОСТОЙ СУУЖ ТҮҮНИЙХЭЭ МӨНГӨӨР ХЭДЭН БАЙШИН БАРИУЛАХ ГЭЖ ХҮН БОЛГОНЫГ ХАРААЖ ЗҮХСЭН ХАШГИЧСАН АВГАЙ ТӨРИЙН ӨНДӨР СЭНТИЙ ХАТУУДНА. МӨНГӨТЭЙ БОЛГОН ТӨР ЛҮҮ ОРДОГ ЮМ БИШЭЭ. М. ЭНХБОЛДОО БОЛЬЖ ҮЗ БОХИР ӨМХИЙ МӨНГӨНИЙ АЖЛАА ЗОГСОО 2016-07-22
000:энэ авгайг яамны сайд болговол аюул учирна....1 2016-07-22
Зочин :Ямар мундаг юм бэ ура 2016-07-22
saka:web site -uud unee nemeechee zahialgat medee 20 say tg unelj boldoggui yum bh daa 2016-07-22
MOiloo:solongos yum shg sonin huuhen be 2016-07-22
зүчи:Солонгосуудад монгол охидыг зарж хөлжсөн **** авгай. 2016-07-22
zochin:unurboloriig bi medne barilgiin talbaid bari****chidtaigaa hamt l ajiiladag barilgiin salbariin zoblon jargaliig bieeree medersen bolobson huchin 2016-07-22
zochin:unurboloriig bi medne barilgiin talbaid bari****chidtaigaa hamt l ajiiladag barilgiin salbariin zoblon jargaliig bieeree medersen bolobson huchin 2016-07-22
Зүчи:Солонгосуудад Монгол охидыг зарж хөлжсөн БӨГӨС авгай 2016-07-22
ЗОЧИН:ХЭРЭВ АН ИЙМ ТОМИЛГОО ХИЙЖ БГАА БОЛ 2017 ОНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД М.ЭНХБОЛД Ч ХЭЗЭЭ Ч ГАРАХГҮЙ. ӨМХИЙ МӨНГӨ ҮНЭРТЭЖ БНА. 2016-07-22
зочин:бизнесийг ухаантай хүн хийдэг тэнэг хүн ийм амжилтанд хүрэхгүй ш дээ битгий атаархалдаа 2016-07-22
Гавъяа:Улиг болсон нэгнээ энэ юу юм бэ, юу хийсэн юм бэ гэнэ Уулзаж үзээгүй нэгнээ энэ хэн юм бэ, юу чаддаг юм бэ гэнэ Сонголт хийхдээ ч бодоогүй, сонгосон нэгнээ ч мэдэхгүй Энэ монголчуудын араншин Нөгөө л тамын тогооны үлгэр Яаж хөгжинөө??? 2016-07-22
Туяа:яасан хурдан төлбөртэй мэдээ рүү шилжчив... хурдан арга хэмжээ авч байна шүү. 2016-07-22
х:Шарын голын хүүхэд бна 2016-07-22
Зочин:Балиартаж бна даа. Ман ий албан тушаалийн панзчид 2016-07-22
.....:Barilgiin salbariin humuus ih l magtdiim bainlee, gol ni salbaraa udirdah chadvar ni c****al shuu dee, er em hugshin zaluu tsarai zus yamar hamaa bainaa... 2016-07-22
зочин: Yag taarsan salbartaa ner devshsen bnshdee, barilgiin salbariin medleg saitai olon barilgiig mundag bariulsan busgui 2016-07-22
Р:Ц. Энхбатаа гэж, чамайг хэн гэдгийг мэднээ. 2016-07-22
Зочин:Хамт ажиллаж байсан хүний хувьд саналаа хэлэх хэрэгтэй байх. Маш хөдөлмөрч, зорьсон зүтгэсэн зүйлийнхээ төлөө ямар ч арга хэрэглэхээс буцдаггүй. Ажилчдаа загнаж чаддаг, бас урамшуулж чаддаг. Маш олон хууль бус зүйл хийж байсан. Гэхдээ манай бизнесийн орчинд тиймэрхүү булхайтай зүйл хийхгүйгээр амжилтанд хүрэх хэцүү л болов уу. Энгийн нэг орчуулагчаас ийм мундаг ажил хэрэгч, салбартаа мэргэжлийн болно гэдэг тийм ч амар биш. Ёстой л нойр хоолгүй зүтгэж суралцлаг байсан. Ямар ч архитектор инженерээс илүү барилгын төсөл зургийг төвөггүй уншиж байхыг өөрийн нүдээр хараад биширч байлаа. Гэхдээ салбарын сайдаар эрх ашгийн зөрчилгүй, мэргэжлээрээ улсын байгуул****д ажиллаж байсан хүнийг томилох нь зүйтэй. Би Өнөрболорыг дэмжихгүй. 2016-07-22
I :Mongoliin mundag emegtei yagaad said bolj bolohgui gej... tegeed ch tes hundlun hvn ner dewsheeguil bn barilgiin salbartaa ene hvn surleg barilguud bariulsan hvn... hvnii umnuh amidral ymar nuluutein odoo ireedvigee l ****n awj ywah heregtei... Ymarch hvn bagaas ih rvv temvvlj amidardag bizdee Tugal ch hariulna Tug ch barina gdg vg bii shv. Demjij bna.. 2016-07-22
зочин:хүүхдийн паркын туяа рестораныг хувьчлан авч солонгосудтай нийлж ресторан , барилгын ажил хийдэг нэгэн гэж аль 90 оноос л нилээн их газрын наймаанд гаршсан гэж ярьж бичдэг байсаныг санаж байна 2016-07-22
Зочин:90 оноос л паркын туяа рестораныг солонгосуудтай авч ажилуулсан, газрын наймааг их хийсэн, сүүлдээ барилга барьдаг болсон гэж хэвлэлээр бичиж, ярьдаг байсан нь үнэн юм бна 2016-07-22
Deegii:Нөгөө яагаав жоомны дууль думца думца гээд дуулаад байдаг залуутай ямар адил юм бэ 2016-07-22
zochin:Солонгос өвгөн барилгын сайд боловоо, МАН-ы үед. 2016-07-22
zochin:Solongosiin gar hul yaltchgui munduu umhii solongosuudn bayrlaj uheh gej bgaa bhdaa 2016-07-22
Tsoi:Сэрж зvvдлээрэй наад авгайг чинь хөгшин со той балайр ч байсныг ааш гэж ад сага шиг байхыг нь мэдэх юм байн өө.өөр хүн алгуу ноход минь 2016-07-23
Zochin:Turin Bosgoni undurgui boljee 2016-07-23
zochin:eee burhan mine ene huniig yaaj said bolgoj chadvaaaa. ene tulburtei medeelel gdg todorhoi shdee. MAN iim hugiin shdee 2016-07-23
zochin :yaatsan hugiin ym bee. uchnuun l muu muuhaig ni l medhiim bna 2016-07-23
Gerel:Iim niitleliig ovoo heden tugruguur bichdeg bhdaa. Harvaas zahialgat niitlel bna. 2016-07-23
tanil:unendee aimaar muuhai huuhen dee hugshin ger bultei solongos ertei zavgairch mongol ohidiig solongoschuudad hudaldaj aash adsaga bolson mongolchuudiig nutagt ni boolchilson hun dee bi seul restorand ajillaj bsan bolhoor mash sain medne 2016-07-23
zochin:emegteichuudiig **** gej. oilgodog archaagui zaluu a mongoloor duuren baikh yum yagaad bolomj olgoj bolokhgui gej 2016-07-25
МОНГОЛ:ЮУН мэрэгжлийн гээд байгаа юм бэ?хаана барилгын мэрэгжил эзэмшсэн юм .бизнес хииснииг нь барилга мэддэг гээд байгаа юм уу энэ бичсэн нөхөр юу гээд балайраад байгаа юм бэ. 2016-07-26
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?