МЭДЭГДЭЛ

2016-07-22  

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮДЭД

 МАН-ын Удирдах зөвлөлөөс Барилга, хот байгуулалтын сайдад Дамдинсүрэнгийн Өнөрболорын нэрийг дэвшүүлсэнийг Барилгын салбарын хамт олон сэтгэл дүүрэн хүлээн авсан болно.

Д.Өнөрболор нь Монголын барилгын үндэсний ассоциацийн дүрэмд заасан шаардлагыг ханган өрсөлдөөнт сонгуулиар тус ассоциацийн Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон бөгөөд улмаар дэд Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа нь манай салбарт хүлээн зөвшөөрөгдсөн залуу эмэгтэй удирдагч юм.

Түүний удирдсан компани барилгын салбарт хөгжингүй орнуудын шинэ дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэн их бүтээн байгуулалтын ажлыг амжилттай хэрэгжүүлж барилгын салбарын хөгжлийг урагш ахиулахад онцгой хувь нэмэр болсон нь Д.Өнөрболорын мэргэжлийн өндөр ур чадвар гарган манлайлан ажилласаны үр дүн билээ.

Монгол Улсын барилгын салбарыг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж байгаа түүний ажлын туршлага, хийсэн ажлын бодит үр дүн, салбарын хөгжилд оруулах бодит чадамжийг үнэлэн Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдын албан тушаалд томилуулах салбарын хамт олны саналыг хүлээн авч шийдвэрлэхийг Та бүхнээс хүсэж байна.

 

                                            МОНГОЛЫГ БАРИЛГЫН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИ

                                                                             2016.07.19.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Zaza:Tenegt 2016-07-22
Kkk:Yu ch hiideg bguul**** yum. Iim bichig bichij suudag yum bh da 2016-07-23
Иргэн:Ассоциациийн хэдэн нөхөддөө үйлчилэх давуу байдал олгох магадлалтайг нотоллоо.Энэ ч нэмэр болохоос нэрмээс болсон гуйлт байна 2016-07-23
Chimeg:Taalagdahgui bna.ashig sonirholiin zurchiltei haragdjiin.dne avgai garchuul so nar mandtugai geh bailgui 2016-07-23
Ariungerel:Za zugeer bgaarai. Manai salbaraas demjsen yum bhgui shuu. 2016-07-23
Барилгачин:дэмжиж байна. Иймэрхүү барилгын салбараа мэддэг хүмүүс л энэ салбарыг хөгжүүлнэ. тэрнээс насаараа улс төрөөр явчихсан гарууд гараад хэзээ л билээ холион бантангийн хутгадгаас хойш. харин ч ийм салбараа мэддэг, хийсэн юмтай хүмүүс нь болох ёстой 2016-07-23
Zochin:Хувийн хэвшлийн төлөөллөө дэмжээд дэмжээд өгье л дөө. Салбарт нь ажиллаж байсан арвин турш****тай чадварлаг эмэгтэй. Бид нар нэгнийгээ муулахаа больёо. Бодитоор хийж бүтээж чадаж байгаагаар нь дүгнэе 2016-07-23
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?