ТАРВАГАН ТАХЛЫН ВАКЦИН 7-Р САРЫН 28-НЫГ ХҮРТЭЛ ХИЙГДЭНЭ

2016-07-23  

Аялал зугаалга амралтын өдрүүд үргэлжилж байгаа энэ өдрүүдэд иргэд тарваган тахлын голомтод бүсүүдээр аялахдаа байгалийн голомтод тахлаас урьдчилан сэргийлэх үүднээс вакцинжуулалтад хамрагдах нь маш чухал.

Манай улсын 17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой. Ялангуяа Алтай, Хангай, Хэнтийн нурууг дагасан нутагт голомт их байдаг байна. Гоц халдварт тарваган тахал өвчний дэгдэлтийн оргил үе нь 7-10-р сард байдаг. Тиймээс жил бүр орон даяар тарваган тахлын вакцинжуулалтыг хийдэг. Энэ жил тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалт энэ сарын 18-аас эхэлсэн бөгөөд 7-р сарын 28-ны өдөр хүртэл явагдах юм. 

Дархлаажуулалтад, тарваган тахлын голомтот нутгийн хүн ам, малчид, зорчигчид, эрүүл мэндийн байгууллага, онцгой байдал, мэргэжлийн хяналт, хууль сахиулах байгууллагын ажилтнууд хамрагдах шаардлагатай. Түүнчлэн  6-аас дээш насныханд тарих заалттай. Иймд иргэд та бүхнийг оршин суугаа газрынхаа харьяа эрүүл мэндийн байгууллагуудад хандахыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс зөвлөж байна. Иргэд сайн дураараа дархлаажуулалтад хамрагдах боломжтой юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?