СОНГУУЛИЙН ӨМНӨ Л ХУВЬЦААНЫ МӨНГӨӨ АВДАГ БАЙЖ

2016-07-23  

Сонгуулийн өмнө шийдлийн засгийн газрын шийдвэрээр иргэд 1072 хувьцааныхаа эхний хэсгийг засгийн газартаа зарж 300 мянган төгрөгийг гурав хуваан авахаар болж 6-р сарын 18-ны өдрөөс эхлэн арилжааны бүх банкуудаар олгож эхэлсэн. 

Амжиж бүртгүүлж чадсан иргэд 200 мянган төгрөгөө бол авсан. Харин наадмын өмнө буюу 7-р сарын 10-ны дотор гурав дахь ээлжийн 100 төгрөгийг иргэдэд өгч дуусгах ёстой байсан ч 6-р сарын 29-ний сонгуулийн үр дүнгээр АН ялагдаж шинээр бүрдэх засгийн газарт ажиллах боломжгүй болсноор санхүүжилт зогсжээ.

Шийдлийн засгийн газрын зүгээс хувьцааны мөнгийг иргэдэд олгохын тулд Засгийн газрын үнэт цаасыг 15 хүртэлх жилийн хугацаатай, дотоодын зах зээлд үе шаттайгаар гаргаж эхлээд байсан. Гэвч АН олонх болж чадаагүй тул одоо энэ ажил үргэлжлэх эсэх нь эргэлзээтэй болоод байна.

Хувьцаа эзэмшиж байгаа болон худалдан авах эрхтэй нийт 1 сая 650 мянган иргэн байгаагаас 900 мянга орчим нь хувьцаагаа худалдах хүсэлтээ арилжааны банкуудад гаргачихаад байдаг. Хувьцааны мөнгөө хэзээ ч авч болно гээд байсан ч өнөөдөр олгогдохгүй болж байгаа нь АН-ын сонгуулийн амлалт, ялагдалтайгаа хамт дуусаж байгааг харуулж байна даа.

 

 

 

 Л.ГАНТУЯА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
GT:Hachin yum bichhiin 2016-07-23
Sudal ai!!!:Svvliin 100 ali hediinee orood hvmvvs avchihsanshdee !! Joohon sudalj bichildee!!!! 2016-07-23
Irgen:Ardiin nam garsan ene baitugai ym bolno doo odoo 2016-07-23
ggg:awaagui bga shuu. huleej bna 2016-07-23
Zochin:Hohi ni chi cham shig yumand hubitsaa ch dahiad oldohgui za. MANgar mal mini. 2016-07-23
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?