УЛААНБААТАРЫГ БҮРХСЭН УТААНЫ УЧИР

2016-07-25  

Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотыг өтгөн утаа бүрхээд байгаа. Тэгвэл энэ утааны эх сурвалж нь ОХУ-ын Сибирээс үүдэлтэй гэнэ. Тодруулбал, Оросын төв болон зүүн хэсгээр энэ долоо хоногт ойн түймэр гарч үзэгдэх орчин цагаан манангаар бүрхээд байгаа аж.

НАСА-гийн дамжуулснаар Лхагва гарагаас эхлэн Оросын баруунаас зүүн хэсэгт ойролцоогоор 2000 милл орчинд цагаан утаа, угаар тархсан харагдаж байгаа юм байна. Утаа нь өргөн цар хүрээг хамарсан бөгөөд нийт 1,6 сая километрийн холоос дэлхийг ажиглаж байгаа сансрын хөлөгт ингэж харагджээ. 

Мөн Сибирьт 9500 га талбайг хамарсан 72 ойн түймрийн голомт шатаж байна гэж Оросын Онцгой байдлын яамны Сибирийн бүсээс мэдээллээ. Сибирьт дүрэлзэж байгаа гал түймрийн тухай ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд 10 мянга гаруй га ой шатаж байна хэмээн мэдээлж байгаа ч GreenPeace Russia байгууллагынхан энэ нь маш их дарсан тоо он гарсаар 70,000 км.кв талбай шатсан гэж мэдээлжээ.

Энэ жилийн хувьд 6-р сарын түймэр нь ОХУ-ын түүхэн дэх хамгийн гамшигт түймэр болон тэмдэглэгдэж байгаа аж.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?