ЗАСГИЙН ГАЗРЫН ДӨРВӨН САЙДАД ХЭН ХЭН ЯРИГДАЖ БАЙНА ВЭ?

2016-07-25  

Ерөнхий сайд хуулийн хугацаандаа засгаа бүрдүүлж чадаагүй. Сайдад нэр дэвшүүлсэн хүмүүсээс дөрвийг нь ашиг сонирхлын зөрчлийн улмаас буцаасан. Ард түмэн МАН-аас мэргэжлийн засгийн газар бүрдүүлэхийг л хүлээж байгаа. МАН ч тийм амлалт өгч энэ удаагийн сонгуульд ялсан. Мордохын хазгай гэгчээр сайдад нэр дэвшүүлсэн эрхмүүд нь чуулганы босго давалгүй олон нийтийн шүүмжлэлд өртөж, улайн цайм зүтгүүлсэн дөрвөн нөхрөө буцаан татсан. Оронд нь МАН нэрээ бодсон томилгоо хийх учиртай. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар тунаж үлдсэн дөрвөн сайдын суудалд доорх хүмүүсийн нэр цухалзаж байна.

Эрүүл мэндийн сайдад Хавдар судлалын үндэсний төвийн захирал Ц.Төмөрбаатарыг зүтгүүлж байна. Тэрээр Хавдар судлалын үндэсний төвийн захирлын албыг олон жил хашсан. Мөн Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэгийн тэргүүн байсан өмнөх засгийн үед Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын албанд нэр нь дуулдаж явсан нэгэн.

Харин Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад, дэд сайд асан Ж.Саулег сойж байгаа сурагтай. Саулегийн хувьд Улсад 28 жил ажилласан. Тэрээр 2003-2008 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газарт референт 2008-2012 онд хуучнаар Хөдөө аж ахуйн яамны дэд сайдаар 2012 оноос өнөөг хүртэл, МАН-ын Генсекийн зөвлөх, Зөвлөхүүдийн танхимын нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байгаа. Хөдөө аж ахуйн салбарын хүндхэн үед дэд сайд байсан түүнийг дэвшүүлж байгаа нь нүдээ олж байгаа хэрэг.

Эрчим хүчний сайдад МАН-ын нарийн бичгийн дарга Т.Гантулга яригдаж байна. Өмнө нь хөдөө аж ахуй яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа сайн ажиллаж чадаагүй гэсэн үнэлгээг авч байсан удаатай. 

Барилга хот байгуулалтын сайдад УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын нэр дуулдаж байна. Давхар дээлтэй засаг байгуулахгүй гэдгээр бол томилогдох боломжгүй баймаар ч өнөөдөр тамга тэмдгээ гардаад байгаа шинэхэн сайд нарын найм нь давхар дээлтэй нөхдүүд байгаа тул МАН зүтгүүлээд томилох биз. 

 

 

Л.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
олон ардчилал клуб:эрчим хүчний салбарт Ампер Вольто мэдэхгүй монголын улс төрч мэрэгжлийн гэж ирэх нүү 2016-07-25
Зочин:Өө хөөрхий дөө.Бас эвгүй гарууд байна даа. 2016-07-25
ХХААХҮЯ:ХХААХҮЯ манай дээр мэргэжилийн сайд Гантулга ирэх болтугай. 2016-07-25
Боль!!!!:Хаха юу вэ энэ Темербаатар гэгч улаан луйварчин терийн ЭМиин менгеер аймаар баяжсан нехрииг естой сайд болгож болохгуй. Екс БХамга****ын сайд Цолмонгын хургэн дуу лобби сайтай юмаа. Яагаад Н.Энхбаярыг дагаагуй юм болдоо 2016-07-25
МАН яагаад байнаа:Гантулга маш муу ТНБДарга байсан зугээр л ул долоогч намын нэр гутаагч 2016-07-25
МАН болио:МАН-д үнэхээр болосвсон хүчин алгаа. Ингэж ажиллах гээд ч яахав дээ. Сауле гэнэ үү. Дээр дооргүй хэрүүл хийхээс өөр юм мэддэггүй авгай 2016-07-25
МАН болио:МАН-д үнэхээр болосвсон хүчин алгаа. Ингэж ажиллах гээд ч яахав дээ. Сауле гэнэ үү. Дээр дооргүй хэрүүл хийхээс өөр юм мэддэггүй авгай 2016-07-25
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?