ҮХЭХ, СЭХЭХ ТУЛАЛДААНД ЯЛАГДСАН Х.БАТТУЛГЫГ ЯМАР ХУВЬ ЗАЯА ХҮЛЭЭНЭ ВЭ?

2016-07-26  

Монголын нэртэй бөх, нэртэй бизнесмен Х.Баттулга улс төрийн тахимаа өгсөн. Түүнийг хүчинд автсан гэж хэвлэлийнхэн ярьдаг. Төрийн машин түүний эсрэг хөдөлсөн гэж ч түүний эргэн тойрныхон хэлдэг. Ямар ч байсан Х.Баттулгын улс төрийн карьерт цэг хатгасан. Түүнээс одоо МоАХ-г нь авна. Жудо бөхийн холбоо түүнд хамааралгүй болох цаг ойрхон. Х.Баттулгын ойр тойрны шадар хүмүүсийг барьж хорьж, яллагдагчаар татсан. Хамгийн сүүлд сайд асан буурал хэмээх А.Гансүхийг яллагдагчаар татсан мэдээлэл бий. Х.Баттулгын бүлгийг улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр шалгаж эхэлсэн. Хамаарал бүхий Солонгосын компаниудыг ч татаж, зарим удирдлагыг саатуулан шалгасаар буй. Х.Баттулгын хувьд УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс хагацсан тул одоо түүнийг хэзээ ч байцаах үүд хаалга нээгджээ. Түүнийг Олимп явахыг нь хориглосон. Ямар ч гэсэн эрхийг нь хязгаарлах ажил эхэлсэн. Энэ бүхнийг Х.Баттулга сайн мэдэж байсан тул Баянхонгорт үхэх сэхэхийн төлөө Л.Элдэв-Очиртой үзэлцсэн. Тэр үхэх сэхэхийн төлөөх тулалдаанд ялагдсан. Баттулга үүнийгээ мэдэрч, Монголын Тусгаар Тогтнолын Намыг байгуулж, даргаар нь Г.Уянгыг тавьж, жудочдоо дэвшүүлсэн. Түүний улс төрийн хоёр дахь хувилбар ч ажиллаагүй. Одоо тэр шалгуулах л үлдлээ. Хууль хяналтынхны гарт Х.Баттулгын холбогдол бүхий хөдөлшгүй баримт орсон тул, энэ дэгээнээс мултрах гэдэг амаргүй гэж хөндлөнгийн ажиглагчид дүгнэлт хийжээ.

Жудогийн тамирчид энэ сарын 28-нд Рио-2016 олимпийг зорино. Харин Х.Баттулгыг Рио явсан, яваагүй гэдгийг хэлж мэдэх хүн албаны эх үүсвэр алга. Түүнийг нэгэнт яллагдагчаар татсан учраас хил давахыг оролдвол зугтаахыг оролдсон гэсэн зүйл ангиар хорих хуулийн заалттай гэдгийг тэр өөрөө мэднэ.

 

 

Ө.ДЭЛГЭР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ловор:Зугатахыг нь хүлээж байгааштээ.Зугатаж б 2016-07-26
зочин:юу л болоод байна даа 2016-07-26
Uyanga :Ulger bitgi yariad bai battulga rio de janeirod bagaa ahlaad yvsan ene buh utgagaui medeeg MCS Eldevochir mongo tolj zahialgaar taraaj bga 2016-07-27
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?