ОНХОЛДСОН ГАЛТ ТЭРЭГНИЙ ОСЛЫН ШАЛТГААН ТОДОРЧЭЭ

2016-07-26  

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Дархан өртөөнд сэлгээ хийж байсан олон улсын ачааны галт тэрэг осолдсон. ОХУ-аас БНХАУ руу ачаа тээвэр хийж байсан 5 вагон замаасаа гарч, мөргөлдсөн ослын шалтгааныг мэргэжилтнүүд тогтоохоор ажиллаж байна.

Бороо хур ихтэй байснаас, хөрсний гулгалт үүсэж, шороо нь доошоо сууснаас болж төмөр зам тэлсэн байх магадлалтай гэсэн анхны дүгнэлт гарч байгаа юм байна. Гадны вагон Монголын нутаг дэвсгэрт осолдсон учраас үүсэх хохирлыг Монголын тал барагдуулах нь тодорхой юм байна. Олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу Швейцарь франкаар тооцоо хийгдэх тул ихээхэн хэмжээний төлбөр ялбарт Монголчууд унах магадлалтай гэж шинжээчид дүгнэж байна.

 

 

 Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?