ГАЗРЫН АЛБА, ГААЛЬ, ЛИЦЕНЗ ОЛГОГЧ АЛБАН ТУШААЛТНУУД АВИЛГАД ХАМГИЙН ӨРТӨМТГИЙ

2016-07-26  

Ийм л судалгаа олон жил гарсан. Энэ албан тушаал дээр очиж буй хүмүүсийг "тиймэрхүү л нүдээр хардаг" гэж хэлэхэд дэгсдэхгүй. Гаалийн Х.Баатар гэдэг хүнийг намдаа мөнгө хөрөнгө босгосны төлөө золиосолсон. Саяхан Баянзүрх дүүргийн газрын албаны дарга Н.Батсүхийг үйлдэл дээр нь барьсан. Түүний хэргийг шалгаж буй. Авилгын хэрэг дотроо нэлээд хүнд заалтад хамаарагдаж буй тухай ойрын эх сурвалж мэдээлж буй. Тэгэхээр дан ганцаараа биш, бүлэглэлийн чанартай гэдгийг олж тогтоосон байх магадлалтай. Тэгэхээр Н.Батсүхийн хэрэгт газрын албаны жирийн мэргэжилтнүүдээс гадна, өндөр ямар албан тушаалтан татагдах вэ ? гэдэг сонирхол татаж эхэлжээ. Ямар ч гэсэн, газрын алба нь дээд дарга нарынхаа заавраар зохион байгуулалттай хийсэн байж болох талтай юм байна. Н.Батсүхийн асуудал сөхөгдөж эхлээд байтал, Баянгол дүүргийн газрын албаны дарга ч асуудалд орооцолдсон мэдээлэл цацагдав.

 

 

Л.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?