ДУНДГОВЬД, АЙМГИЙН ИРГЭДИЙН ХУРАЛ БИШ МАН-ЫН ИРГЭДИЙН ХУРАЛ ТОГТСОН БАЙНА

2016-07-26  

Ингэж хэлж болохоор болжээ. Аймгийн иргэдийн хурлын 33 суудлын 16-г авсан МАН-ынхан олонхоор түрж, ИТХ-аа дангаараа хуралдуулж, ИТХ-ын даргаар Сүхбаатарыг сонгосон байна. ИТХ-аа 14.00 цагаас зарласан хэрнээ 11.00 цагаас дангаараа хуралдаж, орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрүүдээ АН-ын болон бусад намын оролцоо төлөөлөлгүйгээр гаргасан байна. Зарласан цагтаа хуралдаа ирсэн АН-ын тэргүүлэгч гишүүдэд дангаараа хуралдсан хурлынхаа шийдвэрийг танилцуулсан байна.

Юунаасаа айгаад ингэж дангаараа хуралдаж шийдвэр гаргав? Яагаад 50 шахам хувийн саналтай АН-аас сонгогдсон тэргүүлэгчдийг хуралд оролцуулахгүй үл ойшоов? Яагаад, нутаг орон, иргэдийнхээ 50 орчим хувийг төлөөлж буй тэдгээр төлөөлөгчдийг нутаг орныхоо асуудал шийдэх хуралд оррлцуулахгүйгээр хурлаа хийв?

Ийм олон асуулт ар араасаа хөвөрч байна. Шинээр сонгогдсон Сүхбаатар албан ёсны хүчин төгөлдөр дарга мөн үү? Энэ бүгдэд шүүх хариуг нь өгөх болох нь. Сүхбаатар дарга дахиад л шүүхийн хаалга татах учиртай байж. Түүний эхний хэрэгт ч хаагдаагүй байгаа. Өнгөрсөн хавар нам нэгтнээ зодож танхайрсан түүнд шүүхээс ял оноосон тухай өмнө нь мэдээлж байсан. Тэгэхээр дахиад л шүүхийн асуудал үргэлжлэх нь. Олуулаа болсон хүмүүс шийдвэрээ гаргах нь тодорхой. Гэхдээ ингэж, бусдыг үл ойшоож, хууль зөрчиж, дураараа авирлах нь явуургүй юм гэж нутаг орны учир мэдэх хүмүүс хэлж байна. Яарвал даарна гэдэг. Ийм л юм Дундговьд болох нь.

 

 

Ц.БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Иргэн:Ядаж ИТХ-ын төлөөлөгчдийн тоог зөв биччихээд мэдэмхийрэлдээ бичигчэ ээ. 2016-07-27
иргэн:Хэдээс хэдийг аваад олонхи болсон гэнээ.Хэрэв олонхи болсон бол шийдвэрээ гаргаад явна .Харин энэ чинь 2012 онд УИХ-д олуулаа болоогүй АН, ЗИ даргын турш**** байна. 2016-07-27
irgen:Suhbaatar huuliin hundee. Huuli bus yum hiigeegui baih. Harin end bichsen hun uuruu huuliig her meddgiin boldoo. Buren erhiin hugatsaandaa l huraldsan surag duuldsan. Buh yum huuliin daguu baih yostoi. huuliin hugatsaandaa AN han uursduu hurald suulgui huuli zurchsun duuldsan 2016-07-27
Ард:Хууль мэддэг хүн наад захын асуудоыг зөрчихгүй л дээ- Харин аймаг төлөөлдөг сэтгүүлч хүн хуулийн наад захын мэдлэггүй, худлаа мэдээлэлтэй байж болох уу-. Дундговтчууд 19 суудал МАН- д өгсөн гэсэн юм бишүү. 2016-07-27
Сэтгүүлч:Дээрх мэдээллээс харахад Дундговийн АН-хан худоаа мэдээллээр хангагддаг, үнэн бодит мэдээ авч чаддаггүй юм байна. 2016-07-27
Ман:Minii bodloor Dundgoviin MAN namiihan nash zuv alham hiijee. Hervee 22- nd huraldsan bol tuluulugchdiih ni burem erhiin hugatsaa duusaad dahin songuuli yavagdah baij. Mash zuv alham. Bayr hurgej amjilt husii. 2016-07-27
Сүртэй **** вэ:Заасс... Юун сүртэй юм бичдийн. Сүхбаатар хүн зодлоо юу. Юмыг харлуулж харахаа болио. Хөлсний бичээч Ду-д байдаг гэхэд итгэхгүй л юм бна. 2016-07-27
zochin:nnn 2016-07-27
zochin:МАН-ын 19 төлөөлөгч ИТХ-д сонгогдсон. 35-аас 19-г нь МАН авсан. МАХН -наас сонгогдсон төлөөлөгч болон бие даагч нар хуралдаанд оролцсон. МАН дангаар биш байхаа. Мэдээллийг санаатай эсэх нь мэдэхгүй эсвэл буруу мэдээлэлтэй хүн нийтэд ташаа мэдээлсэн байна. 2016-07-27
Дундговийн иргэн:Энэ худал мэдээллээ татвал болно. Дундговь 33 биш 35 суудалтай, МАН 16 биш 19 суудалд явалт байгуулсан гэх жишгээр бүгд худлаа мэдээлэл 2016-07-27
Huygaa:Ardin namin lalruud ehni odroosoo buh amlaltaa martsan ahiad songuul bolno shu 2016-07-27
Сонгуулийн хорооныхоо илтгэлийг сонсдоггүй:МАН-ы зарладаг хурал байхуу, энэ ч шүүхээр явах нь ойлгомжтой, унах нь ойлгомжтой болжээ 2016-07-27
Иргэн:Дундговь нутгийн төрийн тшээддээ ажлын амжилт хүсье. 2016-07-27
Huuliin hun?:ene bid hoeriin huuliin hun gj yu bhav dee 2016-07-27
zochin:ehneesee l zowhon alban tu****aliin tuluu bn uym bishuu MAN han shiidweree ergej harah l heregtei dee hun buriig hardaj serdej baidgaa bolih heregtei gehdee AN oruulahgui huralddag buruu ene ni huulia zurchij bgaa uym bishuu huuliin hun uul ni huulia medmeer l uym iim zasag turtei bid ch yana daa uyn 21 uur bairand orph bgui 2016-08-20
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?