ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАД Д.ГАЛСАНДОНДОГИЙГ ТОМИЛУУЛАХААР МУ-ЫН ЕРӨНХИЙ САЙДАД ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ

2016-07-26  

Ховд аймгийн ИТХ-ын Анхдугаар хуралдаан аймгийн Засаг даргаа томилох асуудлаар 10 хоног завсарлаад байсан.

Тэгвэл өчигдөр хуралдаанаа үргэлжлүүлж, аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн баталсан байна. Аймгийн МАН-ын бүлгээс дарга  Д.Галсандондогийн нэрийг дэвшүүлсэн бол цөөнх болсон Ардчилсан намын бүлэг аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэхээс татгалзлаа. Харин хуралдааны танхимаас МАН-ын бүлгийн гишүүн Аймгийн ИХ-ын төлөөлөгч Б.Амгаланбадрах өөрийн нэрээ нэр дэвшүүлж олонх болсон МАН-ын 2 хүн Аймгийн Засаг даргад нэр дэвшин өрсөлдсөн байна.  

Ийнхүү нууц санал хураалтад нийт 41 төлөөлөгч оролцсоноос 60,97 хувь буюу 25 Төлөөлөгч нь МАН-ын хорооны дарга Д.Галсандондогийг дэмжиж Ховд аймгийн Засаг даргаар томилуулахаар Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн мэдүүлэхээр тогтоолын төслөө баталлаа. Ховд аймгийн ИТХ 41 мандаттай. Үүний 24-ийг нь МАН, 17-г нь Ардчилсан нам авч МАН олонх болсон. Гэвч МАН-ын бүлэг дотроо үзэл бодлын зөрчлөөсөө шалтгаалан нэг шийдэлд хүрч чадаагүйгээс анхдугаар хуралдаанаас нэг биш удаагийн завсарлага авч байж аймгийн ИТХ сонгуулийн дүн гарснаас хойш 25 хоногийн дараа Аймгийн Засаг даргынхаа асуудлыг шийдэж байгаа нь энэ.

 

 

Ховд аймгаас Х.АЛТАНТУЯА

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Bulgan:Bulganiihan suuliin uyed denduu undur ambitstai bolood bna daa. Udahgui torguudiin bugd nairamdah uls baiguulna geh bii dee.. 2016-07-29
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?