АТГ Н.ЭНХБАЯРТ ӨМГӨӨЛӨГЧ ХАЙЖ БАЙНА

2016-07-27  

МАХН-ын дарга Н.Энхбаярыг эрүүгийн хэрэгт холбогдуулан АТГ-аас шалгаж, яллагдагчаар татаад байгаа. АТГ-аас 6 удаа зарлан дуудах хуудас өгсөн боловч Н.Энхбаяр нэг ч удаа биеэр очиж байцаалт өгөөгүй байгаа.

Үүнийгээ МАХН Н.Энхбаяр тайлбарлахдаа "Өмгөөлөгчгүйгээр өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх үндсэн хуулинд заасан эрхээ эдэлж байна. Би өмгөөлөгчтэй болсон цагтаа хэзээ ч очоод байцаалт өгөхөд бэлэн" гэж байгаа.

Тэрээр улс төрийн энэ зохиомол хэрэг дээр өмгөөлөл хийх өмгөөлөгч олдохгүй байгаа тул АТГ болоод өмгөөлөгчдийн холбоо шударга ажиллах өмгөөлөгч томилж өгнө үү гэсэн утга бүхий хүсэлтийг явуулсан. Энэхүү хүсэлтийг АТГ хүлээн авч Монголын хуульчдын холбоонд Н.Энхбаярт өмгөөлөгч томилж өгөх хүсэлт гаргасан байна.

 

 Л.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?