ГЭРЭЭТ АЖИЛТАН БОЛГОХ НЭРЭЭР ХАЛХАВЧИЛСАН ЦОМХОТГОЛ

2016-07-28  

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны бүтэц гарснаас харахад, спорт болон урлагыг Яамны биш Газрын түвшинд хөгжүүлэх болжээ. Одоогоор Яаман дээрээ газраа байгуулж, агентлагийн бүтэцтэй ажиллах чиглэлийг Яамнаас гаргасан байна. Биеийн тамир спортын газрыг хоёр яамны хооронд бөмбөг болон өшиглөж ирсэн түүхээ ч давтлаа. Мөн сүүлийн жилүүдэд хийж ирсэн цомхотголд ч бас өртөх нь бололтой. Цомхотгосоор цомхотгосоор ердөө л 75 хүний бүрэлдэхүүнтэй үлдсэн тус агентлагийг МАН-ын Засгийн Газраас 40% цомхтгох чиглэл гаргалаа. 

Цомхотгол нь, үндсэн ажилтнаас чөлөөлж, гэрээт ажилтан болгох гэсэн нэрийн дор халхлагдаж байна гэж нэрээ хэлэхээс татгалзсан тамирчид хэлж байна. Тэр гэрээт ажилтан руу хэнийг шилжүүлэх вэ? гэдэг нь ч тодорхой болжээ. Нэг ч эрхтэн дархтан энд хамаарагдахгүй. Харин хар бор ажил гүйцэтгэдэг, зайлшгүй шаардлага бүхий цахилгаанчин, сантехникч, үйлчлэгч, массажист зэрэг үйлчилгээний голдуу, хамгийн бага цалинтай, доод албан тушаалын хүмүүсийг үндсэн ажилтнаас олноор нь чөлөөлөх шийдвэр гарах болсон гэж ойрын эх сурвалж мэдээллээ. 

Амьдрал, ар гэрээ чадан ядан авч явж буй, банкны зээлтэй 30 гаруй хүнийг ийнхүү ядуучуудын эгнээнд шилжүүлэх ажлыг Засгийн Газрын анхны хуралдаанаас эхлүүллээ. Энэ бол ердөө л нэг агентлагт тохиолдож буй жишээ. Олимпийн өмнө тамирчид, спортынхондоо ийм нэгэн сюрпризийг Монголын Засгийн газраас өргөн барилаа. Ажлын байрыг нэгээр ч болохноо нэмэгдүүлэх ёстой Монголын Засгийн Газар ажилгүйдлийг улам нэмэгдүүлж, ядуурлыг улам зузаатгах алхам хийж эхэлснийг нийгэм таагүй хүлээж авлаа.

 
 
Э.ЦЭНД
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:АН мэргэлийн бус хүмүүсээр төрийн албыг дүүргэсэн МАН харин ч мэргэжлийн боловсон хүчнээр буцаан томилж байгаа. Юун цомхтгол вэ. 2016-07-28
hhhhhhhh:hhhhhhhhhhhhhh 2016-07-28
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?