МАН-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ ЭМЯ-НЫ САЙДАД ЭМЧ А.ЦОГЦЭЦЭГИЙГ ДЭМЖЛЭЭ

2016-07-28  

Эрүүл мэндийн салбар уналтад орсон. Энэ салбараар улс төрчид тоглоод дууссан. Мэргэжлийн бус, шагналын сайд нар томилогдож байсны горыг тус салбарынхан, тэгээд Монголын ард иргэд өөрсдөө үүрч ирлээ. Энэ хар цувралыг зогсооно гэж МАН сонгуульд оролцохдоо "Мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн мэргэжлийн Засгийн Газар байгуулна" гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан нь иргэд олны талархлыг хүлээсэн төдийгүй дэмжлэгийг ч авсан. Тэгвэл, сүүлийн жилүүдэд Эрүүл мэндийн Яамыг улс төрчдөөр тоглуулж байсныг зогсоож, мэргэшсэн мэргэжлийн хүнээр удирдуулахаар МАН, түүний удирдах зөвлөлөөс А.Цогцэцэгийг Эрүүл Мэндийн Яамны сайдад нэрийг нь дэвшүүлж, дэмжлээ. 

А.ЦОГЦЭЦЭГ ГЭЖ ХЭН БЭ? Эмч. Арьсны өвчин судлалын Үндэсний төвийн захирал. Нэр дэвшиж буй цорын ганц эмэгтэй. Эрүүл мэндийн салбарын мэргэшсэн боловсон хүчин. Мэргэжлээрээ Анагаах Ухааны докторын зэрэг хамгаалсан. Арьсны судлалын төвийн захирлаар сүүлийн 13 жил тогтвортой ажиллаж ирсэн. Хамгийн хүнд, эмзэг салбарыг хэрхэн амжилттай хөгжүүлж болох вэ? гэдгийг өөрийн удирдсан Арьсны өвчин судлалын Үндэсний төвийн үйл ажиллагаагаар харуулж чадсан чадварлаг удирдагч эмэгтэй гэж салбарынхан нь үнэлдэг. Зөв хүн томилогдож, зөв менежментээр баг хамт олноо зөв удирдаж залж чадвал хаа хүрч болдгийг Арьсны судлалын Үндэсний Төвийн хөгжлийн түүх харуулж байна гэж олон нийт дүгнэдэг. Арьсны өвчин судлалын Үндэсний Төвийн өргөтгөл барих, үйлчлүүлэгч, өвчтөндөө зориулж Хэнтийн Аварга тосонд эмчилгээний сувиллаа байгуулахдаа улсаас нэг ч төгрөг аваагүй. Энэ бол түүний санаачилга, менежмент,бүтээлч үйл ажиллагааны илрэл байсан. Тэр байгууллагаа олон улсын стандартад хүргэж, эмнэлэг нь Монголын Загвар эмнэлэг болтлоо хөгжсөн. Олон улсын ISO сертификат авсан хамгийн анхны Монгол эмнэлэг. Түүний хийсэн ажлыг үнэлж "2010 оны Эрүүл мэндийн салбарын оны шилдэг менежер", МҮХАҮТ-ын "Эрүүл мэндийн салбарын оны тэргүүний хатагтай" зэрэг шагналыг түүнд олгож байсан байна. Түүнийг мэргэжил нэгт нөхөд нь өндрөөр үнэлдэг. Үгийг нь сонсдог, эрүүл мэндийн асуудлаар бодлогын шийдвэр гаргахдаа зөвлөлддөг гэдэг. Тэр зөвхөн байгууллагаа хөгжүүлээд зогсоогүй, ажилтнуудынхаа цалинг тогтвортой нэмж, нийгмийн асуудал, хөгжлийн асуудлыг ч давхар шийдэж ирсэн хамт олныхоо талархлыг хүлээсэн удирдагч. МАН-ын хайж буй жинхэнэ мэргэшсэн мэргэжлийн боловсон хүчин бол тэр мөн. Ийм нэгэн мэргэшсэн мэргэжлийн боловсон хүчнийг МАН-ын Удирдах Зөвлөл Эрүүл мэндийн салбараа удирдуулахаар санал болголоо. Одоо УИХ-ын чуулганаар эцэслэн соёрхох үлдлээ. Өөрөө сайд болохыг санаархсан нэгэн А.Цогцэцэгийг сайд болох нь гэхээс сандарч байна. Сайд болох нь чухал болохоос юу бүтээх нь тэдэнд хамааралгүй байдаг. Тийм нэгэн атаач этгээд, мэргэжлийн эмчийг томилогдоход нь саад тотгор болох атгаг санаа өвөртлөн түүний нэр төрд халдах, үйл хэргийг нь харлуулах, хийснийг нь үгүйсгэх, зориудаар гүтгэх, мушгин дайрах зэрэг үйл ажиллагаагаа хэвлэл мэдээллээр эрчимжүүлж эхэллээ. Явцгүй гэдгээ мэдэж буй ч А.Цогцэцэгийг оролдож эхэлжээ. Маргааш шинэ сайд томилогдоно. Тэр нь мэргэжлийн засгийн газрын мэргэжлийн сайд А.Цогцэцэг байна гэдэгт олон нийт итгэж, дэмжиж байна.

 

Л.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Салбараа мэддэг ойлгодог турш****тай хүн энэ салбарт хэрэгтэй. Дэмжиж байна 2016-07-28
Zochin:Hurdan shiideechee yariad l bicheed l baih yum.Dunduur n toglo****d ih bn 2016-07-28
Болдбаяр:за нэг иймэрхүү хүмүүс байвал болж бгаам шдэ. Сангийн яам, Гадаад харилцаа, Эрүүл мэнд, Батлан хамга****ыг мэргэжлийн хүмүүсээр удирдуулах хэрэгтэй 2016-07-28
nohor towarish:Saiduudaa shiidchihsen uu yasan. yostoi yariad l bicheed l bh yum. iim mergejliin humuus irj bhad shuud l demjih heregtei shde. harin ter sergelen gj nohor yaj sergelendej yawaad said boloh gd bna ai 2016-07-28
nohor towarish:Saiduudaa shiidchihsen uu yasan. yostoi yariad l bicheed l bh yum. iim mergejliin humuus irj bhad shuud l demjih heregtei shde. harin ter sergelen gj nohor yaj sergelendej yawaad said boloh gd bna ai 2016-07-28
umshigch:MAN nuur barih gants huntei bolloo. bayr hurgye 2016-07-28
**** tenger:za daa bi ch demjij bna aaa. iim medleg tursh****tai huneer salbar udirduulbal sain hereg. gehdee demij buin maani gol zuil bol sain menejer yum iim humuus l olniig udirddag 2016-07-28
banzaa:Mongol ardiin namd bas iim mergejliin said nar bdag yum bje. UIH.aas gaduur mergejliin said naraar zasag burduulne gesen amandaa sain hureh heregtei. Tsogtsetseg gj ene busgui neg h zorohgui bh. said bolgochihwol yasiin 2016-07-28
уншигч:асуудлын гол нь мэргэжлийн засгийн газар байгуулна гэж МАН ам авсанд байгаа юм. мэргэжлийн засгийн газрыг мэргэжлийн сайд нар бүрдүүлэх нь бараг үлгэр боллоо гэж байсан ашгүй нэг салбараа мэддэг хүнээр тавих нь. болжий шдэ 2016-07-28
Зочин :Сайн удирдагч мэрэгжлийн боловсон хучин бна Салбартаа сайн удирдагчдыг томилох нь зев 2016-07-28
Зочин :Үнэхээр мундаг удирдагч, менежер хүн байна лээ. Бас салбараа сайн мэддэг ийм л хүнийг сайд болгох хэрэгтэй. МАН нам сайн байна. Дэмжиж эхэлж байна шүү. 2016-07-28
enerel:eruul mendiin salbar ajilaa meddeg tursh****tai saidtai bolohnee amjilt husie 2016-07-28
MAH hurdan saiduudaa tomilooche yariad l bhin:4 saidiig demjij bn aa odoo ajildaa hurdan l oroh heregtei bna daa 2016-07-28
ineemtgii hun:Eruul mendin salbar ashgui neg mergejliin huneer udirduulj tolgoitoi boloh bololtoi amjilt husie 2016-07-28
oogi:mergejlin said tomilogdoj bgad bayrtai b a. amjilt hvsi tand 2016-07-28
Ц.Баатаржав:Зөв хүнээ дэвшүүлжээ дэмжиж байна. 2016-07-29
сараа :Энэ эмэгтэйг хүнийх нь хувьд мэднээ. Дэмжиж байна амьдрал дээр өндөр хариуц****тай хүн энэ салбарыг төвөггүй удирдаад явчих байх аа гэж бодож бн. 2016-07-29
Gangnam style:Mergejliin hun said bolohnee 2016-07-29
Болоо шд Мэргэжлийн хүн байна :Мэргэжлийн хүн салбараа удирдах нь эрүүл мэндийн салбар овоо өндийхнэ дээ 2016-07-29
jiijee:amjilt husie mundag bna 2016-07-29
bee:mergejliin ajilaa meddeg hunee MAH soij bgan bna demjnee 2016-07-29
Ирээдүй :Дан дээлтэй Мэргэжлийн хүн байгаам биш үү. Энэ хүнийг харин ч дэмжиж байна ажил дээрээ маш хатуу хариуц****тай гэж хүн сонссон салбараа ч тэр дайны аваад явчих хэмжээний чадваратй хүн гэж ойлгож байна амжилт хүсий 2016-07-29
Иргэн:Энэ бүсгүй бол мундаг менежер шүү. Балгас болчихсон байсан цэргийн казармыг эмнэлэг болгосон хүн дээ. Одоо арьс судлалын төв ямар байгааг хар л даа, үйлчилгээ болон өнгө төрхийг нь. Ийм мундаг менежерийг дэмжиж байна. Амжилт хүсье. 2016-07-29
Гантигмаа: Маш их дэмжиж байна. Салбараа сайн мэднэ. 2016-07-29
zochin:yamnii ajiltnuudiinhaa niigmiin asuudliig shiideesee 2016-07-30
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?