РИО-2016 ОЛИМПИЙН МЕДАЛИУД ЭЗНЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА

2016-07-29  

Олимп 8-р сарын 6-нд буюу 7 дараа хоногийн эхэлнэ. Медалиуд бэлэн болжээ. Олимпийн хорооны Ж.Отгонцагаан Монголын тамирчид 5 алтан медаль авах, дээд амжилт тогтоох боломжтой гэж үзсэн.

Харин Монголын тамирчдын ахлагч, олимпийн хорооны дэд ерөнхийлөгч Ж.Хатанбаатар хэлэхдээ : "2 алт, нийлээд 8 медаль авчрахыг зорьж байна" гэсэн. Найдлага тавьж буй гол төрөл нь жудо, чөлөөт бөх.

Харин 2008 оны Бээжингийн олимпийн аварга, Монголын боксын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Бадар-Ууган : "Монголын 6 боксчин бүгд жигдхэн байгаа. Хэн ч медалийн тавцанд гарах боломжтой. Гэхдээ олимп бол олимп. Тэнд хэзээ ч сул тамирчин оролцдоггүй. Дээр нь тамирчдын сугалаа, оноолт маш чухал". Ингэж тэр хэллээ. Боксынхонд мөн найдвар байна. Д.Бадар-Ууган 8-р сарын 6-нд Рио-д очих юм байна.

 

Э.ЦЭНД

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?