Сайд нарын томилгоо эцэслэх дөхөж байгаа энэ үед залгуулаад дэд сайдын томилгооны тулаан МАН дотор болж байна. Эхний байдлаар гарсан нэрсийг харахад шилдэг твиттерчин гэж өөрийгөө зарлах дарваан хараас авахуулаад энэ удаагийн сонгуульд өвдөг шороодсон эрхмүүдийн нэрс ч явж байна.
МАН тойрог хувиарлаж өгөөд байхад гарч ирж чадаагүй нөхөдөө удирдах зөвлөлөөсөө хүртэл хасаж цээрлүүлэн, эрэмбэлж үлдээсэн хэдийгээ дэд сайдын сэнтийгээр шагнаж байгаа бололтой.
Үүнд:
-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга - Ш.Солонго
-Сангийн дэд сайд - З.Мэндсайхан /Сангийн яамны Хөрөнгө оруулалтын газрын дарга асан/
-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд - Б.Мөнгөнчимэг
-Батлан хамгаалахын дэд сайд - н.Эрдэнэбаатар /Батлан хамгаалахын дэд сайд асан/
-Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд - Ж.Саулэ /МАН-ын Зөвлөхүүдийн танхимын нарийн бичгийн дарга/
-Гадаад харилцааны дэд сайд - Х.Булгантуяа /МАН-ын нарийн бичгийн дарга/
-Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд - Н.Удаанжаргал /МОХ-ны Ерөнхийлөгч/
-Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд - Д.Зоригт /УИХ, Засгийн газрын гишүүн асан/
-Зам тээврийн дэд сайд - Б.Цогтгэрэл /УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх/
-БСШУС-ын дэд сайд - Я.Төмөрбаатар /МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын ахлах зөвлөх асан/
-Барилга, хот байгуулалтын дэд сайд - Б.Амарсанаа /МАН-ын УЗ-ийн гишүүн асан/
-Эрчим хүчний дэд сайд - А.Тлейхан /УИХ-ын гишүүн асан/
-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд - С.Оюунбилэг /МАН-ын УЗ-ийн гишүүн асан/
-Эрүүл мэндийн дэд сайд - Д.Очирбат /УИХ-ын гишүүн асан/
Л.ГАНТУЯА