ХЭН ХЭН ДЭД САЙД БОЛОХ ВЭ?

2016-07-29  

Сайд нарын томилгоо эцэслэх дөхөж байгаа энэ үед залгуулаад дэд сайдын томилгооны тулаан МАН дотор болж байна. Эхний байдлаар гарсан нэрсийг харахад шилдэг твиттерчин гэж өөрийгөө зарлах дарваан хараас авахуулаад энэ удаагийн сонгуульд өвдөг шороодсон эрхмүүдийн нэрс ч явж байна. 

МАН тойрог хувиарлаж өгөөд байхад гарч ирж чадаагүй нөхөдөө удирдах зөвлөлөөсөө хүртэл хасаж цээрлүүлэн, эрэмбэлж үлдээсэн хэдийгээ дэд сайдын сэнтийгээр шагнаж байгаа бололтой.

Үүнд:

-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга - Ш.Солонго

-Сангийн дэд сайд - З.Мэндсайхан /Сангийн яамны Хөрөнгө оруулалтын газрын дарга асан/

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд - Б.Мөнгөнчимэг

-Батлан хамгаалахын дэд сайд - н.Эрдэнэбаатар /Батлан хамгаалахын дэд сайд асан/

-Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд - Ж.Саулэ /МАН-ын Зөвлөхүүдийн танхимын нарийн бичгийн дарга/

-Гадаад харилцааны дэд сайд - Х.Булгантуяа /МАН-ын нарийн бичгийн дарга/

-Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд - Н.Удаанжаргал /МОХ-ны Ерөнхийлөгч/

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд - Д.Зоригт /УИХ, Засгийн газрын гишүүн асан/

-Зам тээврийн дэд сайд - Б.Цогтгэрэл /УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх/

-БСШУС-ын дэд сайд - Я.Төмөрбаатар /МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын ахлах зөвлөх асан/

-Барилга, хот байгуулалтын дэд сайд - Б.Амарсанаа /МАН-ын УЗ-ийн гишүүн асан/

-Эрчим хүчний дэд сайд - А.Тлейхан /УИХ-ын гишүүн асан/

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд - С.Оюунбилэг /МАН-ын УЗ-ийн гишүүн асан/

-Эрүүл мэндийн дэд сайд - Д.Очирбат /УИХ-ын гишүүн асан/

 

 Л.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
З.Айнакөз:МАН-ын Зөвлөхүүдийн танхимын нарийн бичгийн дарга Ж.Сауле нь: Хүнс х өдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдох байтал намын бодлого өөр шийдвэрийн хүрээнд ажилсанд сэтгэл дуундуур байгаа. Ганц миний бодол биш бүхэл бүтэн Баян-Өлгий аймгийн ард түмэний намдаа гэсэн итгэл байсан юмаа. 2016-07-29
Цэнгэл:Энэ дундаас Тлейхан бол Эрчим хүчний салбараа сайд мэдэх хүн яахын аргагүй мөн.Эрчим хүчний дэд сайд болох ёстой хүн шүү. Дэмжиж байна 2016-07-29
B.Nurjan:Сауле эгчийг дэмжиж байна 2016-07-29
ded said:Dabhar deelhui said tomilon.ded saidgui bh heregtei 2016-07-29
Зочин:Сауле ХХААЯ байхаа. Тлейхан УИХ-даа ирэх юм байна лээ 2016-07-29
зочин:Энийг гантуяа та бичлээ гэж үү?дарваан хар ч гэх шиг, өөрийгөө нэрлэдэг ч гэх шиг! Хүнийг ингэж нэрлэж гүтгэх нь сэтгүүлчийн ёс зүй мөн үү?! Тэр хүн өөрийгөө тэгж нэрлээгүй,өргөн олон хүлээн зөвшөөрчихөөд бхад та хувийн өчүүхэн үзэл бодлоо ингэж тулгахымуу? 2016-07-29
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?