Х.БАТТУЛГЫГ ЯЛЛАГДАГЧААР ТАТСАН Ч А.ГАНСҮХИЙГ ХИЛ ДАВУУЛАН АЛДЖЭЭ

2016-07-29  

Би зугтаагаагүй. УИХ-ын даргын зөвлөхийн хувиар гадаадад ажиллаад ирсэн. Хилээр чөлөөтэй гарч, орж байгаа гэсэн тайлбарыг үе үе өгч байсан Зам тээврийн сайд асан А.Гансүх оргон зайлжээ гэсэн мэдээллийг төвийн хэвлэлүүдээр цухалзаж эхэллээ.

Түүнийг УИХ-ын даргын шийдвэрээр, Олон улсын парламентийг судлах албан томилолтоор 6 сар гадаадад ажиллуулах болсон ч гэх мэдээлэл бас ил гарч эхэллээ. Оргон зайлсан, гадаадад томилолтоор ажиллахаар явсан гэдгийн ард хилийн цаана гарчээ гэсэн ойлголт төрж байна. А.Гансүхийг, бусдын онц их хэмжээний эд хөрөнгийг залилан мэхэлсэн, мөнгө угаах, албан үүрэгтээ хайнга хандсан зэрэг үндэслэлээр эрүү үүсгэн яллагдагчаар татсаныг УМБГ тодотгож байгаа. Сөүл-Улаанбаатарын чиглэлээр хил давсан А.Гансүхийг оргон зайлсан гэж үзээд УМБГ-ын зүгээс интерполд ханджээ.

Одоогоор Гансүхийг Интерполоор эрэн сурвалжилж эхэлжээ. Гэхдээ түүнийг танихгүй хүн байхгүй. Яагаад , хэн хил нэвтрүүлснийг ч мөн олж тогтоох шаардлага үүсчээ. Тэгвэл мөн ажилдаа хайнга хандсан гэдэг зүйл ангиар хилийн шалган өнгөрүүлэхийнхэн бас ороогдох нь ээ.

 

 

Ц.БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Xonxor:Orgox noxzoliig byrdyylsen gedgeer z.enxboldod eryy yysge 2016-07-30
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?