ХОТЫН ДАРГА АСАН Г.МӨНХБАЯР БАРИЛГЫН САЛБАРЫГ ӨЛХӨН ӨӨД НЬ ТАТНА

2016-07-29  

Хот бол нэг ёсны улс юм. Нийслэл хот бол тухайн улсын зүрх нь юм. Улс орны хөгжил нийслэлд л буцалж бужигнаж байдаг утгаар нь тэгэж зүйрлэдэг. Зүрх нь болсон нийслэлийг амжилттай удирдаж байсан удирдагчийн хувьд Барилга, хот байгуулалтын сайдын ажил үүрэг түүнд ойрхон.

Энэ талаас нь авч үзвэл, Нийслэл хотын захирагч, засаг даргаар ажиллаж байсан Г.Мөнхбаяр салбарын сайдаар томилогдсон нь барилгын салбарыханд ихээхэн олз юм. Бүхэл бүтэн хотыг удирдаж байсан хүний хувьд салбар хариуцсан сайд буюу Барилга, хот байгуулалтын сайдын үүрэгт ажлыг төвөггүй гүйцэтгэнэ гэж харж болох нь. Барилга, хот байгуулалтын Яам хотын хөгжлийн төлөвлөгөөнөөс хэзээ ч ангид байдаггүй онцлогтой салбар. 

Тиймээс Г.Мөнхбаяр сайдын хувьд, хотынхоо даргын ажлыг үргэлжлүүлж байна ч гэж нөгөө өнцгөөс нь бас харж болох. Харин ямар салбарыг өнөөдөр Г.Мөнхбаяр хүлээн авч байна вэ? гэдэг бол өөр асуудал юм. Хотоор л нэг барилга байшин сүндэрлэсэн. Сүндэрлэсэн барилгаар дүгнэвэл, салбар хөгжжээ. Харин яаж гэж асуух хэрэгтэй. Ажиглавал, эзэнгүй, эзнээ хүлээсэн ч барилга их. Хагас дутуу баригдсан, араг яс нь боссон төдий ч барилга энд тэндгүй. Барилгаа барьчихаад борлуулж чадахгүйгээс банкинд барьцаалагдсан, өр ширэнд унаж буй аж ахуйн нэгжүүд ч байна. Ажил хийгээд өрөнд орно гэдэг сонин ойлголт энэ салбарт бий болсон. Ингээд бодохоор хүнд л салбарыг хүлээн авах нь. Барилгын салбар уналтад орсон гэж Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар өдөр тутмын сонинд өмнөх сайд асан Цогтбаатар гишүүнийг дахин сайд болоосой гэж лоббидон өгсөн ярилцлагадаа саяхан дурдсан байсан.

Тэр, - "Барилгын салбар системээрээ өрийн сүлжээнд орсон. Мэргэжлийн боловсон хүчингүй болсон. Мэргэжлийн боловсон хүчинг дэмжих бодлого алдагдсан. Мэргэжлийн ажилчид, албан хаагчид ашиггүй ажиллаж, ядуурлын туйлд хүрлээ" гэж салбарынхаа өнөөгийн нөхцөлийг тодорхойлсон. Ийм л салбарыг хүлээн авч байна гэж ойлгож болох нь. Тэгэхээр, Г.Мөнхбаяр сайдад хийх зүйл их байх нь. Салбарын хөгжлийн бодлогоо тодорхойлох нь, мэргэжлийн боловсон хүчнээ дахин сургаж бэлдэх нь, эдийн засгийн үр ашигтай ажиллуулах орчин нөхцөлийг нь бий болгох нь, хөгжлийн төлөвлөгөөг саланги биш, нэгдсэн байдлаар бий болгох, төр нь хувийн хэвшилтэйгээ өрсөлддөг, хувийн хэвшлээ даран нухчидаг тогтолцоог таслан зогсоох гээд дэс дараатай олон ажил шинээр томилогдсон Г.Мөнхбаяр сайдыг тосон хүлээж байна. Г.Мөнхбаяр барилгын салбарыг өлхөн өөд нь татна гэж бизнесийн хүрээнийхэн итгэж байна. Ажлын туршлага, багаараа ажиллах чадвар, хариуцлага, мэдлэг зэргийг түүнээс нэхэх шаардлагагүй. Түүнд энэ бүхэн бий. Барилгын салбарынханд аз түшжээ, Г.Мөнхбаяр тэдэнтэй нэгдлээ.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Zochin:Yostoi luivarchin hun said bolchloo 2016-07-30
зочин:Ээ чааваас 2016-07-30
BUYANAA:...KHARIN NUDEE OLSON TOMILOLT BOLLOO GEJ BODOJ BAIINA. NIISLEL KHOTIIN ENGE TERKH GAZAR DOORKHI BUTEEN BAIGUUALT ZERGIIG MEREGLIIN KHUNII ENDER TUBSHIND KHIIJ GUITSEGENE GEDEGT NAIDAJ BAINA, MEN BOGINO KHUGATSAANII SURGALTIIN TEVUUDIIG BOLOBSORLIIN YAAMTAI KHAMTRAAD NEN DARUI BAIGUULJ, BARILGIIN MEREGJILTEI KHUMSEE BELTEGEVEL ZUGEERSEN. KOM. KHAMTRAAD BUKHEL BUTEN KHOROOLLIG UILDVER UILCHILGEE, SURGUULI, EMNELEGTEGEER , NOGOON BAIGUULAMJTAI , KHUUKHED KHEGSHID NARLAJ TOGLOKH TALBAITAI TSOGTSSOOR NI Biguulval zugeersen. MEN irgrdiig dan bolon davkhar baishin barikhad ni khuuli erkh zuin taatai ircniig ni burduuleed santekhnik, dulaanii asaadliig ni shiidej tusaldag arga barild ormoor........NIISLEL KHOTOO TEV AIMAG, DARKHAN BAGA HUUR GEED TELEKH KHERETEI SHUU DEE....4 UULAN DUNDAA SHAKHAAD BAIKH KHEREGGUI ....KHOTOO ZORIGTOIKHON TELMEER BAINA DAA....AMJLIT. 2016-07-30
Зочин:Мөнхбаяр энэ салбарыг өөд нь татах хүн. Яахлаараа хүнийг дандаа хараар боддог байнаа. Шинэ сайддаа ажилын өндөр амжилт хүсэн ерөөе! Хотын газар доорх сантехникийн шугамыг шинэчлэх ажилыг эхлүүлж одоо энэ ажилаа үрэгжлүүлж мөн жилийн жилд хот үерт автагддаг асуудлыг Сингапур хотын ус зайлуулах туршлагыг хэрэгжүүлэх байх. Хийх ажил их байна. Даваад гарах чадвартай хүн. 2016-07-31
Busgui:Mash ih demjij bn.Hiisen ajlaa ta sain tailagnaj baigaarai.Tegehgui bol and tumen hiisen ajliin chin medehgui bn.Ta bol UB hotod ih ajil ehluulj hiisen.Tanid ajliin amjilt eruul enhiig husie 2016-07-31
Золоо:Мэдэхгүй л юм байна.Хотын дарга байхдаа хийсэн юм байхгүй,харин газрыг танил талдаа өгч байсныг мэдэх юм байна. 2016-08-01
Ooo:Ene ****aad baigaa humuus hol ochij Hutsaarai!!! 4n jiliin daraa yamar bolohiign haraad uzeed uchij uheerei!!! Yamarch l baisan ungursun 4 jiliin heden said ner zuusen ****uudiig bodvol yum hiih hun. Harj l baigaarai Archilsan namiin ****uudaa! Man yu hiij chaddagiig! 2016-08-18
Зочин:Энэ бүтэхгүй 2016-08-18
Зочин:Энэ бүтэхгүй 2016-08-18
saidad:za hiih um ch ih bgaa da 1.rt ene tusgai zuvshuurliig hamaa zambraagui ugduu bolih hergtei Barilgiin salbar yagaad unaltand orvoo ene hen durtai ni barilga ruu orj mergejliin bus humuus barilga barij unaltand oruullaa Hamgiin engiin jishee chanargui barilga avaar osol borluulaltaa zuv tootsoogui menejmentiin aldaanaas bolj unaltand orj bn Hun chaddag chaddag umaa hiih heregtei emch bol emchee hii huulich bol huulchaa hii barilga ashigtai bn geed l bugd hoshuurah um Tiimes ene bugdiig zohitsuulaachee mergejliin humuusee salbart ni ajilluulaach tusgai zuvshuurliin too zambraagaa aldsan heden zuun myangan kompani bn odoo ****lgaj toog has 2016-08-18
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?