ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ МЭРГЭЖЛИЙН ЭМЧ-САЙД ТОМИЛОГДЛОО

2016-07-29  

Засгийн газарт нэр нь огт дурдагдаагүй хүний нэг бол эмч А.Цогцэцэг. Мэргэжил нэгт нөхөд нь бол Эрүүл мэндийн салбараа аваад явчих цөөн хүний нэг гэж ярилцдаг. Арьсны өвчин судлалын үндэсний Төвд 1986 оноос хойш тасралтгүй хөдөлмөрлөж, сүүлийн 13 жилд тус төвийн даргаар ажилласан түүнийг салбарынхан нь тийнхүү үнэлдэг. Мэргэжилдээ үнэнч, хөдөлмөрч, тууштай зан чанарыг нь хамт олон нь сайн мэддэг. Баг хамт олноо удирдах чадвартайг нь он жилүүд харуулсан. Зах зээлийн хүнд жилүүд, эдийн засгийн хүндрэлтэй он жил, тааламжтай үе гээд 13 жил тус төвийг удирдахдаа түүний хийсэн бүтээсэн бүхэн нь талархлыг хүлээсэн. Эмч, бага эмч, сувилагч, асрагч, техникчийнхээ цалинг жилээс жилд нэмж, нийгмийн асуудлыг шийдэж, эмнэлгээ өргөжүүлэн хөгжүүлж, өргөтгөл барьж, сувилал нээж чадсан. Эмнэлгээ загвар эмнэлэг болгож, анх удаа олон улсын ISO батламжийг гардан авсан түүх түүнийх. Эмнэлгийн ажилтнуудынхаа ажлын орчинг сайжруулах, өвчтөн үйлчлүүлэгчдийхээ ая тухтай байдлыг ч энэ хугацаанд бий болгож чадсан гавьяатай.

А.Цогцэцэг өнөөдрөөс эхлэн АӨСҮТ-ийн захирал биш, Эрүүл мэндийн салбарын А.Цогцэцэг боллоо. Эрүүл мэндийн салбарт хийх олон ажил түүнийг хүлээх ёстой байжээ гэж нөхөд нь хэлж байна. Зах зээлийн харилцаанд ороогүй, хуучин нийгмийн тогтолцооноосоо ангижраагүй цорын ганц салбар бол Эрүүл Мэндийн салбар гэж нийгэм даяараа мэднэ. Шинэ тогтолцоонд шилжүүлэх автор нь А.Цогцэцэг байх нь гэж эрүүл мэндийн салбарынхан хүлээж байна. Эрүүл мэндийн ажилтан, эмч, бага эмч, сувилагчдын цалин мөнгийг нэмэх шаардлага байгаа. Улсын төсвийг харвал бүтэхгүй. Эрүүл мэндийн байгууллагуудыг аж ахуйн тогтолцоо, өөрөө өөрийгөө санхүүжүүлэх, өөрийгөө удирдах хамтын удирдлагын ёс зарчимд шилжүүлж өгөхийг хүлээж байна. Мэдээж, эмч нарын ухамсар, ёс зүй, хариуцлагыг нэмэгдүүлэн дээшлүүлж, Монголдоо Монгол хүнээ эмчилдэг болох суурийг тавихыг ч ард иргэд хүлээж байна. Ийм нэгэн хүлээлттэй сайд нь А.Цогцэцэг болох байжээ. Сонгуулиар ард иргэд МАН-д итгэсэн шиг, эрүүл мэндийнхэн А.Цогцэцэгт итгэж байна.

 

 

 Л.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:Bayar hurgeye zov hvnee tomilloo odoo ajil yaj hiidegiig vzvvleed og 2016-07-30
Hik :Uneheer chadaltai hun 2016-07-30
zochin:.Хувийн эмнэлэгтэй, бизнэстэй хүн ашиг сонирхлын зөрчилгүй гэх үү? Цолмонтой ижил биш гэж үү? Сонин л юм. 2016-07-30
цолмон:боловсон хүчин муу нам байнаа 2016-07-30
BUYANAA:...KHEL YAARIA TASARDAGGUI KHETSUU SALBAR. EMNELGIIN BUKH AJILTNII YOOS ZUID ANKHAARMAAR....ANGAAKH UKHAANII IKH SURGUULIIN OYUUTNUUDAD ANGIL KHELIIG SAIN EZEMSHYYLEKH KHETELBER KHEREGTEI, INGESNEER DELKHIIN SHINJLEKH UKHAANII OLOLT AMJILTIIG MEDEKH BOLOLMJ OLDONO...AMJILT. 2016-07-30
Оюунаа :Амжилт хүсэе Боловсон хүчнээ сайн дад****жуулна Эрдэмтдийн багийг ажиллуулна гэж ярьж байна дээ Ер нь гишүүдийн асуултанд түгдрэлгүй хариулж байна дээ Чадвартай хүн шиг санагдлаа 2016-07-30
zochin:Salbaraa meddeg dood tu****alaas deeshee garsan hun l ajlaa sain medne demjij bna. Tgd ch huwidaa emneleggui sain emch nar howor bolson tsag daa 2016-07-30
Ene Tsotsetseg gedeg chin neg heseg eruul nendiin daatalaar aimaar ih mungu ideed shuuguulj bsan nu:Ene Tsotsetseg gedeg chin sayhan arisnii emnellgiin hevteegui humuusiin eruul mendiin daatgaliin mungiug idsen aimshigtai nuhur bn sh dee 2016-07-30
Badanaa:Arai ugui bailgui dee Ph giigee neg uvgun bag****ar bichuulj hamgaalsan sanagdaj bn yamarch medlegui hun gej sonsson shuu 2016-07-30
Зочин:Цогцэцэгт ажлбн өндөр амжилт хүсье 2016-07-30
сонин:Арьсны хуввийн 10 давхар эмнэлэгийг байгуулахдах хууль зөрчөөгүй гэвэл ч давгүй л юм. 2016-07-30
Цолмон:Хөөрхий дөө, Цолмон нь дээр байсым даа. 2016-07-31
дэмий дээ дэмий:за болиоо бөөн долоолт, нэг давхар эмнэлэгтэй Цолмонг жийчихээд 15 давхар эмнэлэгтэй, хэрэгт татагдаж бөөн хэл ам болж байсан энэ авгай илүү байна гэж үү Нямын Энхболд ч нүүрээ ширлэлээ дэ уул нь хамгийн нэр цэвэр гэж бодож байсан хүн, худ-аа зүтгүүлсээр байгаад сайд болгочихлоо до 2016-07-31
зочин:2009 онд АӨСҮТ-д хэвтэж байхад эмчилгээ үйлчилгээ гэж тун муу л байсан даа хөөрхий. бас 2-3 жилийн өмнө эмч нар хуурамч өвчтөний түүх бичиж улсаас мөнгө завшиж б/на гэж яригдаж байхад АӨСҮТ-ийн нэр гараад байсан шиг санагдах юм. Энэ хүн хувийн мөнгөний сонирхол ихтэй нөхөр байхдаа. Улсын мөнгийг жаал идэж уугаад дуусгах юм биш байгаа даа. Би л их эргэлзэж байна даа. Хувийн тийм том эмнэлэгтэй хүн хүн ардын эрүүл мэндийн төлөө юм хийх үү. 2016-07-31
би байна:Бөөн мөнгөний шуналыг томилчихвоо хөөрхий. МАН бодлогонүй л юм хийж байна даа 2016-07-31
Neg kursiin emch :Bayar hurgie . Itgeheer barah uu itgej bna bas bayarlaj bna . Amjilt husie. 2016-07-31
zochin:tand bayr hurdej amjilt husie. 2016-07-31
Сурсан занг сураар боохгүй:Өмнө нь алдсан алдаанаас суралцаад харин сайн ажиллах байх.Түмний нүдэн дээр янз бүр болохгүй биз. Одоо ч хааны алба хугацаатай учир дараагийн хүн өмнөх хүний ууж идсэнийг илрүүлэх боломжтой тул идэж уулгүй шударга ажиллахыг хүсье! 2016-08-02
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?