П.СЭРГЭЛЭНГ ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙДААР ТОМИЛЛОО

2016-07-29  

Биеийн тамирын багш-дасгалжуулагч мэргэжилтэй энэ эрийг Монголын Морин Спорт Уяачдын Холбооны тэргүүн гэдгээр нь нийгэм мэднэ. Монхангай, Миний дэлгүүр зэрэг сүлжээний П.Сэргэлэнтэй андуурах нь бий. Хүнс бөгөөд архи дарсны бизнес эрхэлж байгаагүй гэдгийг нь АТГ-аас тогтоосон байна.

Хурдан морь болон техник технологийн чиглэлийн бизнес эрхэлдэг. Морь уяах дуртай, хурдан морины хөгжилд анхаардаг нэгэн байна. Сингапурт бизнесийн удирдлагаар төгсөж, эдийн засагч мэргэжлийг давхар эзэмшсэн. Моринд дуртайдаа хөтлөгдөж, хурдан морь, хурдан морины уралдааныг дагнан үзүүлдэг СҮЛД телевизийг байгуулсан түүхтэй. "Ноён" группийн зөвлөх хийдэг гэсэн мэдээлэл олдлоо. Мэдээж мориороо М.Энхболдтой холбогдсон гэдэг нь тодорхой. Одоо түүнийг сорих цаг үлдсэн байна. Энэ жил бороо хур, нар тэгширсэн сайхан зун болж байна. Газар тариаланчид өнтэй намартай золгох нь гэж хүлээж байна. Газар тариаланчидтайгаа хэл амаа хэрхэн ололцохоос түүний ажлын гараа тодорно гэж олон нийт харж байна. Түүний албан өргөн, тэгээд маш чухал. Газар тариалан болон мал аж ахуй бол Монголын стратегийн чухал салбар гэж тооцогддог. Тэгэхлээр түүнээс их зүйлийг хүлээх болох нь.

 

 

Д.ГАНТУЛГА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?