ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДААР П.ГАНХҮҮГ ТОМИЛЛОО

2016-07-29  

 

МАН эрчим хүчний сайдад мэргэжлийн залуу боловсон хүчнээ томиллоо. П.Ганхүү нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд 1976 онд төрсөн. Тэрээр Япон улсын Токио хотын Сэншүгийн Их Сургууль, Эрчим хүчний эдийн засгийн магистр, Австралийн Сиднейн Их Сургуулийн Олон Улсын Бизнесийн мастерын зэргийг тус тус хамгаалсан. Мэргэжилтнээс нь хэлтсийн дарга, газрын дарга, агентлагийн орлогч дарга хүртэл төрийн ажлыг анхан шатнаас нь ахиулан хийж ирсэн туршлагатай нэгэн. 

2009-2012 оныг хүртэл нэлээн хэдэн жил Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрчим хүчний газрын орлогч дарга байсан салбараа мэдэх хүн. Монголын эрчим хүчний салбарт өнгөрсөн дөрвөн жилд сүүлийн 30 жил хийгдээгүй их бүтээн байгуулалт хийгдсэн. Энэ ажлыг цааш нь үргэлжлүүлэн аваад явах туршлага түүнд бий гэж салбарынхан нь үнэлж байна. 

 

 

Л.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Zochin:Ymar tom hamartai hun be nuurnihe talaar duuren hamartai yum kkk 2016-07-30
BUYANAA:....ENEE YEED SALKHI, NARNII BOLON USAN TSAKHILGAAN STANTSIIG IKH ERKHEMLEED BAIKH SHIG. GERMAN ULS ENE TAL DEER IKH AMJILTTAI AJILLAJ BAIGAA UM BILEE....TURSHLAGA SUDALJ MONGOLD NUTAGSHUUALAKH ZYIL BAIKH SHIG....AMJILT. 2016-07-30
Заяа:Хамраар ажлаа хийнэ л гэнэ шүү! 2016-07-31
Зочин:Нутгийн дүүдээ ажлын өндөр амжилт хүсье.Манай Үүрийнхэн муу байх ёсгүй. 2016-07-31
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?