ХӨРӨНГӨӨ ӨВЛҮҮЛНЭ ГЭЖ БОДОЖ БАЙГАА БОЛ ТҮҮНИЙГЭЭ ГЭРЭЭСЛЭЖ ҮЛДЭЭХ ХЭРЭГТЭЙ

2016-07-30  

Ингэж УБЕГ-ын Эд хөрөнгийн бүртгэлийн дарга А.Туяа зөвлөж байна. Иргэд муу ёс гэхээс илүү гэр бүл дотроо ярилцан гэрээслэлээр өвөө тодорхойлох цаг ирсэн гэж мэргэжилтнүүд үзэж байна. Яагаад гэвэл, малчин, тариаланч, бизнес эрхлэгч гээд Монголын иргэд сүүлийн хэдэн жилд бүртгүүлэх өвтэй болсон байна. Гэрээслэл бичиж үлдээгээгүйгээс болж маш их зөрчил үүсэх болсон гэнэ. Хөрөнгийн эзэн гэнэт нас барах тохиолдол гарч байна. Түүнээс болж, гэр бүл, ах дүү, хамаатнуудын хооронд маргаан дэгддэг болсон. Ах дүү нар ам хэлээрээ учраа ололцохгүйд хүрснээс шүүхээр явах асуудал газар авсан байна.

Хөрөнгөтэй хүмүүс хорвоог орхихдоо, ардаа ингэж маргаан, "алалцаан" үүсгэх нь туйлын зохимжгүй. Тиймээс аль болох гэрээслэл бичиж хэвшвэл зөв зүйтэй юм гэж Туяа санал болголоо. Өмчийн эзэн хэнд юу үлдээхээ шийддэг. Таван хүүхэдтэй хүн байлаа гэхэд, ганцхан бага хүүдээ ч өмчөө шилжүүлж болно. Харин гэрээслэл байхгүй бол, иргэний хуулийн дагуу тухайн хүний төрсөн хүүхэд эсвэл эхнэр, нөхөр, өмчийг ижил тэгш хувааж авах эрхтэй юм байна.

 

 

С.ДЭЛГЭР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?