ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ 16,6 БОЛГОН БУУЛГАХ БОЛОМЖТОЙ

2016-08-01  

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр тэтгэврийн зээлийн хүүг бууруулах боломжтой атал АН-ынхан С.Эрдэнэ гишүүнтэй л наад асуудлаараа хэл усаа олчих гэлээ гэж чуулган дээр хэлэх нь сонсогдлоо. Н.Номтойбаярт байгаа мэдээллээр бол хадгаламж хэлбэрээр арилжааны банканд байршуулсан 34 гэрээний хоёр гэрээ нь 11,8 хувийн хүүтэй, бусад нь 10,7 хувийн хүүтэй хадгалагдаж байгаа юм байна. Түүнчлэн төрийн банкны хадгаламжид байгаа 90 орчим тэрбум төгрөгийн хүү нь 11,8 хувь үүн дээр нь зардлын хүү болох 4,8 хувийг нэмлээ гэхэд тэтгэврийн зээлийн хүүг 16,6 болгон бууруулах боломж байгаа гэж тооцож байгаа юм байна.

Тэтгэврийн зээлийн хүүг тогтоохдоо нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгийг тухайн улс орны нийгмийн даатгалын зөвлөл нь арилжааны банканд хэдэн хувийн хүүтэй байршуулсан бэ? тэр нь бодлогын хүүнээс дээгүүр байна уу? доогуур байна уу?, зах зээлийн хадгаламжийн хүүтэй тэнцэж байна уу, үгүй юу? гэдгийг нарийн судлах ёстой.

Ингэж байж тэтгэврийн зээлийг хүүг тогтоох ёстой. Өнөөдөр тэтгэврийн зээлийн хүү буурах боломжтой байтал нийгмийн даатгалын үндэсний зөвлөл 10,5 хувиар байршуулсан хадгаламжийн хүүгээ 11,25 хувиар хадгалуулсан гээд худал мэдээлэл өгч байгаа нь өндөр настнуудын тэтгэврийн хүүг бууруулахгүй гэсэн санаатай үйлдэл гэдгийг тэрээр хэлж байна. 

 

Л.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зак:Ер нь тэтгэврийн зээлийг яах гэж өгөөд байгаа юм бэ. Ач зээ нарынхаа сургалтын төлбөрийг л төлж байгаа биздээ. Тэр хүүхдүүдийн аав, ээж нь хайччихаад эмээ өвөөгөөр нь төлбөр төлүүлээд байгаа юм. тэтгэвэрийн зээлийг ямар зорилгоор авах гэж байгаагаас нь хамааруулж өгдөг болбол яасан юм бэ. 2016-08-02
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?