ОБЕГ-ЫН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУД БОЛОХ Р.ДАДАМ, Р.ДАДАМ, Л.БИЛЭГДЭМБЭРЭЛ НАРЫГ ЦАГДАН ХОРЬЖЭЭ

2016-08-01  

ОБЕГ-ын нэр бүхий албан тушаалтнуудыг авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ. Онцгой байдлын ерөнхий газрын Санхүү, хангалт үйлчилгээний газрын дарга, онцгой байдлын хурандаа Р.Дадам, болон тус газрын Хангалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Л.Билэгдэмбэрэл нарыг  шүүгчийн захирамжаар цагдан хорьсон байна.

Эх сурвалжуудын мэдээлэлж байгаагаар “Өнгөрсөн зургадугаар сард хэвлэлээр онцгой байдлын албаныхан албан хэрэгцээнд тусгай тоноглосон “Газель” маркийн машин авах тендер зарласан ч ямар ч тоноглолгүй тээврийн хэрэгсэл өндөр үнээр авсан гэсэн мэдээлэл гарсан. Энэ мэдээллийн мөрөөр АТГ-ынхан шалгаад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчсөн, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж, завшсан, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн” гэв.

 

 

Л.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
офицер:БХЯ-ЫГ ШАЛГААРАЙ 2017-08-01
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?