ДОТООДОД ГАН ЗУД БОЛЖ, ЗЭСИЙН ҮНЭ УНАВАЛ ЭДИЙН ЗАСАГ ХЯМАРЛАА ГЭДЭГ

2016-08-02  

Ийм болчихоод байна, Монголчууд бүхэлдээ. Биднээс шалтгаалахгүйгээр тийнхүү эдийн засаг маань савлаж байна. Тэгэхээр Монголчууд бид эдийн засгаа өөрсдөө жолоодож чадахгүй байна гэж эдийн засагч П.Батнасан дүгнэсэн байна.

Уул уурхай болон, ХАА-аас гадна бусад салбарыг хөгжүүлэх, өөрөөр хэлбэл олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бий болгох. Тэгэхийн тулд ТЭЗҮ-ийг нарийвчлан цаасан дээр буулгахыг тэрбээр зөвлөлөө. Өмнөх засгийн засгийн газарт ТЭЗҮ байдаггүй байсан, боловсруулах гэсээр байтал 4 жил нь дуусдаг байсан тул ямар ч ТЭЗҮ-гүй ажилладаг нийтлэг дутагдал байсан гэж эрдэмтэн, судлаач П.Батнасан хэллээ.

Сүүдэрт, хяналтаас гадуур байгаа, маш том эдийн засаг байгаа нь илэрсэн. 34 их наяд төгрөгийн хөрөнгө ил болсон. Энэ бол том тоо. Үүнийг хяналтандаа оруулах нь чухал. Үүний цаана ч, үүнээс ч их, эдийн засгийн өсөлтийг бий болгох их мөнгө сүүдэрт нуугдаж байна. Үүнийг ил болгох, бүртгэлжүүлэх, цахимжуулах нь урт хугацааны хөтөлбөрийн нэг байж болно гэж тэр саналаа дэвшүүллээ. Мөн эдийн засгаа босгох гэж байгаа бол татвараа багасгах ёстойг П.Батнасан хэллээ.

Тэгэхээр Ж.Эрдэнэбатад хийх зүйл их байна. Хомс тал байгаа ч, ажиллаж чадвал бас боломж байгаа гэдгийг эрдэмтэд тал талаас нь зөвлөж байна. Түүний нэг нь эрдэмтэн П.Батнасан байлаа.

 

 

С.ДЭЛГЭР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?