МОНГОЛ УЛС ОЛИМПИД ОРОЛЦОХ СПОРТЫН САЙДЫН НЭРИЙГ ХЭДЭН УДАА СОЛЬСОН БОЛ ?

2016-08-02  

Хүн төрөлхтний эв нэгдлийн наадам зууны 31-р Олимп "Рио-2016" болоход гуравхан хоног үлдээд байна. Бүтэн жилийн өмнөөс Олимпийн бэлтгэл ажил шат дараатай хийгдсээр өнөөдөртэй золгож байна.

Энэ хугацаанд Спортын салбарын бодлого үйл ажиллагааны хувьд тогтворгүй байлаа гэж хэлэхэд хилсдэхгүй биз. Шийдлийн засгийн газар байгуулагдан БСШУ-ны яамтай хамт байсан спортын салбараа Эрүүл мэндийн яамтай нэгтгэж орхисон. Эрүүл мэнд спортын яам нь шийдлийн засгийн газрын хугацаанд сайд, дэд сайд, төрийн нарийн бичиг хэлтэс албадын дарга нараа хэдэнтэй сольж энэ дунд нь спортын салбар нь хөлд нь чирэгдэж ирсэн. 

Олимпийн бэлтгэлийн их ачааны хүндийг Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамба, спорт хариуцсан дэд сайд Д.Болдбаатар болоод спорт хөгжлийн төвийн хуучин удирдлагууд нь нугалж, эд дундуур нь сайдын суудал эзгүйрч түр орлон гүйцэтгэгч шадар сайд Ц.Оюунбаатар хэсэг манаргаж, үргэлжлүүлэн С.Ламбаа сайд Олимпийн бэлтгэл хангах ажлын сүүлийг мушгин тамирчдаа Бразил улс руу үдэн гаргаж өгсөн. Сонгуулийн үр дүнгээр эргүүлээд спортын салбарыг БСШУ-ны яамтайгаа нэгтгэлээ. Үүрэхийг нь чи үүр, аахилахыг нь би аахилъя гэгчээр олимпийн бэлтгэлийг хангасан хүмүүс нь өнөөдөр бүгд албан тушаалаасаа мултарч их олимпид бэлтгэл хангах гэж гарын үзүүрээ ч хөдөлгөөгүй шинэхэн сайд Ж.Батсуурь харин өнөөдөр Бразилыг зорьж байх жишээний. 

Төрийн тогтворгүй байдал улсын нэр хүндэд хэрхэн нөлөөлөх бол. Мэдээж энэ хугацаанд Бразилын засгийн газар болоод Олимпийн хороонд Монгол улс спортын сайдын нэрийг хэдэн удаа сольж мэдүүлсэн нь тодорхой. 

 

 

Л.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin :yg vnen 2016-08-03
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?