БЭЭЖИНГЭЭС ЭРЭЭН ХОТ РУУ ЯВЖ БАЙСАН НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ШАТЖЭЭ

2016-08-05  

БНХАУ-ын Бээжин хотоос Эрээн хот руу явж байсан нийтийн тээврийн автобус өнгөрсөн шөнө шатсан байна. Нийтдээ 40 орчим зорчигч тээвэрлэж явж байсан бөгөөд дийлэнх нь монголчууд байжээ.

Хамгийн сүүлийн зорчигч автобуснаас гарахад автобус дэлбэрсэн байна. Одоогоор зорчигчид гэмтэж бэртээгүй хэдий ч бараа эд зүйлс нь шатсан ажээ. Ямар ч байсан Бээжин дэх Монголын ЭСЯ-ны Консулын газар энэ талаар мэдэгдсэн бөгөөд автобусанд сууж явсан монголчуудыг ойролцоох зочид буудалд оруулсан байна. Техникийн бүрэн бус байдлаас болж гал гарсан бөгөөд зорчигчдын хохирлыг хариуцах эзэн одоогоор олдохгүй байна.

 

 

Ц.БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:Манай элчин сайдын яам их удаан ажилладаг иймэрхүү зүйлд. Одоо ****ан чирэгдэл болноо.Хурдан шийдээсэй... 2016-08-05
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?