АТГ-ЫНХАН Н.ЭНХБАЯРЫГ ӨРӨӨНД НЬ ТҮГЖИЖ БАЙЦААЛТ АВЧЭЭ

2016-08-05  

Өнөөдөр үдээс хойш цагийн үед МАХН-ын дарга Н.Энхбаярын өрөөнд Авлигатай Тэмцэх газрын 10 гаруй хүн хүч төрөн орж, байцаалт өгөхийг шаардлаа. Тэд өрөөг нь дотроос нь түгжин, намын нөхдийг нь оруулахгүй нэг цаг орчим байсан юм. 

УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ, Шадар сайд асан Ц.Оюунбаатар, Н.Энхбаярын хүү Э.Батшугар нарын хүмүүс өрөөнд орох хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан ч АТГ-ынхан оруулсангүй.  “Бид ажлаа л хийж байна” гэсэн тайлбартайгаар өрөөнд орох гэсэн хүмүүсийг түрхэн, эмх замбараагүй байдал үүсгэжээ. 

МАХН-ын дарга Н.Энхбаяр хэлэхдээ “АТГ дайрсан түрэмгийлсэн хүний эрхийг уландаа гишгэсэн хэвээр байна. Өнөөдөр /08.05/ Хуримын ордон ачаалалтай байлаа. Мөн хэвлэлийнхэн байгаа учраас намайг баривчлах бохир ажиллагаагаа хийж чадсангүй.  Миний өрөөнд байсан хүмүүс утсаар байн байн “Орж болохгүй байна уу” гээд л яриад байсан.  Удахгүй шөнө оройн цагаар намайг баривчлахаар ирэх биз.  Магадгүй ийм олон камерын өмнө би сүүлийн удаа яриа өгч байж мэднэ.  Гэхдээ би айхгүй” гэсэн юм. 

Харин АТГ-ын ажилтнууд "Н.Энхбаярт тогтоол гардуулахаар ирсэн. Баривчлан саатуулах үйл ажиллагаа явуулахгүй" гэсэн тайлбарыг өгч байлаа. АТГ-ын ажилчид МАХН-ын дарга Н.Энхбаярын албан өрөөнд нэг цаг гаруй болсон юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?