ДАНШИГ НААДАМ-ХҮЙ 7 ХУДАГТ

2016-08-06  

“Даншиг наадам-Хүрээ цам” шашин, соёлын наадам Хүй долоон худагт амжилттай зохион байгуулагдаж байна.

Одоогоор хүчит бөхийн барилдаан эд дундаа ороод байна. Хоёр дахь удаагаа болж буй Даншиг наадмыг сонирхох гадаадын жуулчдын тоо өмнөх жилээс ихэссэн бөгөөд 1000 гаруй жуулчин “Даншиг наадам-Хүрээ цам” шашин, соёлын наадмыг үзэхээр хүрэлцэн иржээ.

Даншиг наадмын үндэсний сурын харваанд нийт 400 гаруй харваачид цэц мэргэнээ сорьж байна. Үүнээс 280 эрэгтэй байгаа бол 100 гаруй эмэгтэй харваачид бүртгүүлжээ. Үндэсний сурын харвааны эхэн болон дунд өрөг өнөөдөр явагдаж, маргааш адаг харваа болсноор Даншгийн шилдэг харваачид тодрох юм.

 

 

Ц.БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?