ХОТЫН ДАРГА МЯГМАР ГАРАГ БҮРТ ИРГЭДТЭЙ УУЛЗАНА

2016-08-08  

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч  С.Батболд  долоо хоног бүрийн “Мягмар” гарагт иргэдийг хүлээн авч уулзана.  Маргааш /8 дугаар сарын 9-нд/  нийслэлийн Засаг даргын Тамгын газрын  байранд   эхний уулзалтаа хийх бол дараагийн долоо хоногт Нийслэлийн  үйлчилгээний нэгдсэн төвийн  “Дүнжингарав” салбарт  өглөө  10 цагт  иргэдтэй уулзана.  

Хотын дарга  уулзалтаа албан өрөөндөө бус иргэд рүүгээ ойртож, нийслэлийн  дүүрэг, хороо  бүрт хүрсэн уулзалт хийхийг зорьж байна.  Тиймээс Нийслэлийн үйлчилгээний  нэгдсэн  төвийн  “Мишээл”,  “Драгон”, “Дүнжингарав”  зэрэг салбаруудад  ажиллаж,  иргэдтэй  уулзалт хийнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?