ХИЛЧИН ТАМИРЧИН РИО-2016 ОЛИМПИЙН НААДМЫН МЕДАЛИЙН САЛХИЙГ ХАГАЛЛАА

2016-08-09  

Дэлхийд чансаагаар нэгдүгээрт эрэмбэлэгдэж байсан “Хилчин” спорт хорооны тамирчин, ахмад Доржсүрэнгийн Сумъяа “Рио 2016” олимпийн наадмын гурав дахь өдөр мөнгөн медалийн эзэн болж Монголын ард түмэн, мянган мянган хилчдийхээ магнайг тэнийлгэлээ.

Эх орны энхийн бүслүүр болсон хилчид хүн төрөлхтний эв нэгдлийн наадамд өөрийн хувь нэмрээ оруулж “Рио 2016- Олимпийн бамбар дархан хилд” аянг хоёр жилийн хугацаатай өрнүүлснийг Монголын ард түмэн андахгүй сайн мэднэ. Эх орныхоо алтан эмжээрийг сахин зогсоо хилчдийн хүсэл, энерги шингэсэн олимпийн бамбарын хийморь, заяа монгол улсаа төлөөлөн олимпийн наадамд оролцож буй тамирчиддаа хайр ивээлээ хайрлана гэдэгт итгэлтэй байсан билээ. Энэхүү итгэл найдвар талаар өнгөрсөнгүй хилчин тамирчин Доржсүрэнгийн Сумъяа маань эмэгтэйчүүдийн 57 кг-ийн хэсгийн барилдаануудад өрсөлдөгчдөө ялж, өмнө нь таван удаа таарч барилдаж байсан Каори Мацумотог 22 секундэд цэвэр ялснаар хэсгийнхээ аварга болсон юм. Ийнхүү тэрбээр Рио-2016 олимпийн наадмын медалийн анхны салхийг хагалж, Монголын эмэгтэйчүүдийн жүдогийн түүхэн дэх анхны олимпийн медалийн эзэн хилчдийн дундаас төрсөнд эх орноо хамгаалан суугаа хилчид бүхэн баяртай байна. Монгол Улсынхаа дархан хил Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн хилчин охин Доржсүрэнгийн Сумъяа болон дасгалжуулагч, хилчин тамирчин, хошууч Х.Эрдэнэт-Одод нийт хилчдийнхээ нэрийн өмнөөс халуун баяр хүргэе.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?