ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, онцгой байдлын хурандаа П.Баттогтох, дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян, ОБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын дарга, онцгой байдлын дэд хурандаа А.Сүхбаатар, Гамшгийн шуурхай удирдлагын газрын шуурхай ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн, онцгой байдлын дэд хурандаа Ж.Дамдинсүрэн, Санхүү, хангалт үйлчилгээний газрын барилга захиалагчийн албаны дарга, онцгой байдлын дэд хурандаа Р.Болдбаатар нар энэ сарын 09-10 өдрүүдэд ОБЕГ-ын харьяа орон нутгийн Онцгой байдлын газруудтай видео хурал хийлээ.

Хурлаар цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцож, өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд аймаг орон нутгийн хэмжээнд болон Онцгой байдлын газар, анги байгууллагын барилга байгууламж, багаж хэрэгсэл, машин техникийн бэлэн байдлыг хангаж ажиллах, улсын нөөцийн өвс тэжээлийн тендерийн үнэлгээний хороонд шаардлагатай албан тушаалтнуудыг оролцуулан байгуулж, шалгаруулалтыг эхлүүлэх, аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг шинэчлэх байгуулах, орон нутгийн онцлогт тохируулан бүрэлдэхүүний шинэчлэлд өөрсдийн саналаа тусгаж батлуулах талаар үүрэг чиглэл өгсөн юм.

DSC_6219

Түүнчлэн орон нутгийн сонгууль болохтой холбогдуулан нийт бие бүрэлдэхүүний ээлжийн амралтыг эдлүүлж, 9 дүгээр сарын 15-ны өдрийг дотор бүрэн амраах, албан хаагчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч, сургалт зохион байгуулах, албан хаагчдын нийгмийн асуудлын хүрээнд орон сууцанд хамруулах талаар тодорхой арга хэмжээ авч ажиллахыг даалгалаа.

Харин үерийн аюул тохиолдсон Баян-Өлгий, Увс аймгийн Онцгой байдлын газрын удирдлагуудад үерийн хор уршгийг арилгах талаар тусгайлан үүрэг чиглэл өгсөн.

Мөн шинээр байгуулагдсан Онцгой байдлын хэлтсийн дарга нарын тамга тэмдэг, албан бланкыг яаралтай бэлтгэж, ажлын байрыг тохижуулахад анхаарч ажиллах үүрэг өгч, өгсөн үүргийг биелэлтийг 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор бичгээр Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлэхийг мэдэгдлээ.