Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гурван дэд сайдыг томилноос гадна дараах газруудын дарга нарын томилгоог хийсэн байна.
Үүнд : Татварын ерөнхий газрын даргаар Л.Зоригийг, Үндэсний хөгжлийн газрын даргаар Б.Баярсайхан, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргаар Ц.Ням-Осор нарыг томилжээ.
Мөн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар Р.Содхүүг, Биеийн тамир, спортын газрын даргаар Ц.Шаваржамцыг, Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар Б.Баатарцогтыг, МХЕГ-ын даргаар н.Цагаанхүүг, ХХҮЕГ-ын даргаар н.Нямдавааг томилох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байна.
Л.ГАНТУЯА