Н.ТҮВШИНБАЯР ГУРАВ ДАХЬ ОЛИМПООС ЮУ ДУУЛГАХ БОЛ?

2016-08-11  

Бээжин-2008-аас алт, Лондон-2012-оос мөнгөн медаль тээж ирсэн монгол түмний хайртай хүү Н.Түвшинбаяр маань энэ удаагийн олимпоос ямар сайн мэдээ дуулгах бол? гэж дэмжигчид нь чих тавин сууна.

Тэр өнөөдөр барилдана. Түүнийг сонгуульд нэр дэвшихэд нь чаддаг чаддаг зүйлээ хийцгээе гэж түүнийг баалсан тал бий. Тэр сонгуульд нэр дэвших гэж 10 хоног, нэр дэвшлээ гэж 20 хоног сонгуульдаж, нийтдээ 30 хоног бэлтгэлээ тасалсан. Сонгуульд амжилт олоогүй. Харин одоо Хөдөлмөрийн баатар, олимпийн анхны алтан медалийг эх орондоо авчирч, ард түмнийнхээ цангасан сэтгэлийг дэвтээсэн Н.Түвшинбаяр маань гурав дахь олимпдоо зодоглоно. Бэлтгэл нь 30 хоног тасарсанд санаа зовж л сууна. Сүүлийн долоо хоногт эрчтэй, шаргуу бэлтгэл хийсэн нь ирийг нь хэр хангасан юм бол доо.

Холбооны ерөнхийлөгчийн хувьд Х.Баттулгын гаргасан нэг том алдаатай шийдвэр нь Н.Түвшинбаярыг улсын их хуралд нэр дэвшүүлж, хөлдөө чирсэн гэж мэргэжлийнхэн битүүхэн хэлж сууна. Гэхдээ өнөөдөр Н.Түвшинбаяр чаддаг зүйлээ хийнэ. Тэр барилдана. Харин олимпийн босго өндөр, дэвжээ хатуу гэдгийг санацгаая.

 

 

Э.ЦЭНД

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin :teneg Bayanhongorchuud Bilegt nar yum hiicheegui bol zaaval medali avna 2016-08-11
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?