Бээжин-2008-аас алт, Лондон-2012-оос мөнгөн медаль тээж ирсэн монгол түмний хайртай хүү Н.Түвшинбаяр маань энэ удаагийн олимпоос ямар сайн мэдээ дуулгах бол? гэж дэмжигчид нь чих тавин сууна.
Тэр өнөөдөр барилдана. Түүнийг сонгуульд нэр дэвшихэд нь чаддаг чаддаг зүйлээ хийцгээе гэж түүнийг баалсан тал бий. Тэр сонгуульд нэр дэвших гэж 10 хоног, нэр дэвшлээ гэж 20 хоног сонгуульдаж, нийтдээ 30 хоног бэлтгэлээ тасалсан. Сонгуульд амжилт олоогүй. Харин одоо Хөдөлмөрийн баатар, олимпийн анхны алтан медалийг эх орондоо авчирч, ард түмнийнхээ цангасан сэтгэлийг дэвтээсэн Н.Түвшинбаяр маань гурав дахь олимпдоо зодоглоно. Бэлтгэл нь 30 хоног тасарсанд санаа зовж л сууна. Сүүлийн долоо хоногт эрчтэй, шаргуу бэлтгэл хийсэн нь ирийг нь хэр хангасан юм бол доо.
Холбооны ерөнхийлөгчийн хувьд Х.Баттулгын гаргасан нэг том алдаатай шийдвэр нь Н.Түвшинбаярыг улсын их хуралд нэр дэвшүүлж, хөлдөө чирсэн гэж мэргэжлийнхэн битүүхэн хэлж сууна. Гэхдээ өнөөдөр Н.Түвшинбаяр чаддаг зүйлээ хийнэ. Тэр барилдана. Харин олимпийн босго өндөр, дэвжээ хатуу гэдгийг санацгаая.
Э.ЦЭНД