Улсын наадмаас өөр барилдаанд цол өгдөггүй. Хамгийн өндөр чансаатай Цагаан сарын барилдаанд ч цол хэргэм олголгүй явж ирсэн, монголчууд. Социалист системийн үед улсын цолтой шигшээ 30 гаруй бөх тойргоор барилддаг, улсын аварга шалгаруулах тэмцээн зохиож цол олгодог байсан туршлага бий. Түүнийгээ ч төдөлгүй зогсоосон.
Гэтэл Даншигийн наадам гэгчийг нийслэлээс санаачилсан. Даншигийн цол гэгчийг ч бий болгосон. Хачирхалтай нь, даншигийн наадам нь бөхийн холбоонд огт хүртээлгүй гэнэ.
Э.ЦЭНД