МОНГОЛЫН ТАМИРЧИД ОДГҮЙ ОРОЛЦОЖ БАЙНА

2016-08-12  

Ингэж гадаадын спортын хэвлэлд бичиж эхэлжээ. Ялангуяа жудогийн найдлага болсон М.Уранцэцэг, Н.Түвшинбаяр нарыг медальгүй үлдсэний дараа жудогоор дагнасан спортын тоймчид ингэж дүгнэсэн байна.

Монголчууд ганц мөнгөн медальтай. Монголын жудочид өөр медаль авах найдлагагүй болсон тухай бас дурдсан байна. Үнэхээр ч манайхан тааруухан оролцож байгааг хэнээр ч хэлүүлэлтгүй харж байна. Бокс болон жүдогийн тамирчдын бэлтгэл дутуу, сэтгэл зүйн бэлтгэл хангагдаагүй, тактикаа гүйцэд боловсруулаагүй, өрсөлдөгч бүртээ тохируулсан барилдааны тактик хувилбар үгүйлэгдэж буй нь барилдаан бүрээс анзаарагдлаа.

Жүдо бөхийн орчинд шинэ уур амьсгал оруулах цаг болсныг Риогийн олимп харууллаа. Их санасан газар 9 шөнө хоосон гэдэг үлгэр биелэх нь. Итгэл найдвар тавьсан буудлагынхан финальд ч хүрч чадалгүй мултарсан.

Ширэн бээлийтнүүдийн хувьд ч медальд хүрэх найдлага муутай харагдах болов. Одоо ганц л найдвар үлдлээ. Энэ бол чөлөөт бөхийн төрөл. С.Батцэцэг, Г.Мандахнаран гээд 4-ийн дөрвөн шилдэг бөх маань л Монголчуудыгаа баярлуулах үлдлээ. Тэд нар маань бусдынхаа алдааг бүү давтаасай билээ.

 

 

Э.ЦЭНД

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Спорт өндөр хөгжсөн Герман улс жудогоос медаль аваагүй 2016-08-13
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?